2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Сүрэн Төрийн Ордноор Сүнээ шиг Эргэлдэх Болов

Хошин урлагтаа дархлагдсан жүжигчин Д.Хүрэлхүү өөрийн нэрээр “Хүүк” фильм байгуулж, дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр удаж буй. Авъяас билэг нь ундарсан жүжигчин Хүрэлхүү Х.Намуун, Х.Сүрэн гэх алт шиг хоёр охинтой. Түүний том охин Х.Намуун Монголчуудад тэр дундаа охид бүсгүйчүүдэд хэдийн танил болжээ. Тэрээр “Wolarsen” хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн.

Аавынхаа хөдөлмөрч занг өвөлж авсан Х.Намуун гадаад төрх, биеэ авч яваа байдал зэргээрээ үеийн охиддоо үлгэрлэж яваа юм. Ийм ч учир жүжигчин Д.Хүрэлхүүг хоёр охинтой бус нэг охинтой гэж андуурах хүмүүс цөөнгүй.

Тэгвэл түүний бага охин Х.Сүрэн цаг хугацаа өнгөрхийн хэрээр өсч том болж эгчийгээ дуурайсан үзэсгэлэнтэй нэгэн болжээ. 

Х.Сүрэн аялах хоббитой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд аялах нь үү хэл гэртээ хөл хорионд суусаар уйдаж байгаа гэнэ. Ингэлээ гээд зүгээр л суух биш хөдөлмөрлөж явна даа. Ажил хийвэл ам тостоно гэж ардын үг бий. Сэргэлэн Х.Сүрэн фото модель хийгээд ч болов хоолондоо хүрнээ гэж.

Эгч нь хүсэж мөрөөдөж явсан байраа өөрийн хөдөлмөрийн үр шимээр худалдаж авсан. Тийм дээ ч дүү нь хөдөлмөрийн өгөөжийг илүүтэй мэдэрч яваа биз.

Сүүлийн үед Сүрэн Төрийн ордноор үе үехэн эргэлдэх болжээ. Харин түүний зургийг харсан зарим дагагчид нь Сүнээ шиг болов хэмээн хэлээд амжжээ.

Зарим нэг нь түүнийг ордонд ажилд ороо юу хэмээн таамаглаж байгаа бол зарим нь сургуулийн дадлагаа хийж байгаа юу хэмээн тус тусын таамгаа дэвшүүлж байгаа аж.