2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Хаан Банкнаас Иргэд Хадгаламжаа Татаж, Салбарууд нь Эрсдэлийн Сан руу оржээ

Хаан банкны хэрэглэгчдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг олноор гарах болсон талаар хэд хонгийн өмнө цахим сүлжээгээр гарах болсон.

Өнгөрч буй хоёр долоо хоногийн хугацаанд гэхэд нэр бүхий зургаан иргэний данснаас нийт 40 гаруй сая төгрөг алдагдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дээрх жишээ бол данснаасаа их хэмжээний буюу нэг сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй мөнгө алдсан тохиолдлууд юм. Тэгвэл нэг сая төгрөгөөс доош төгрөг алдсан иргэд ч мөн цагдаагийн байгууллагад хандаж эхэлжээ. Мөн тэд “Хаанбанкны хохирогчид” хэмээх сошл групп үүсгэн банкны удирдлагуудыг хохирол барагдуулахыг шаардаж эхэлсэн байна.

Эдгээр иргэдийн гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд энэ хэрэгт банкны хэд хэдэн ажилтнуудыг холбогдуулан тайлбар мэдүүлэг авсан аж.

Ийнхүү харилцагч нарын мэдээлэл, найдвартай байдлыг хангаж чадаагүй “Хаан”банкнаас иргэд хадгаламжуудаа татаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Өнгөрөгч есдүгээр сараас хойш сар гаруйн хугацаанд 250 орчим иргэн хугацаатай хадгаламжаа цуцалж, мөнгөө татаад байгаа” юм.

Энэ нь нийт мөнгөн дүнгээрээ банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн гэх бөгөөд “Хаан” банкны зарим салбарууд эрсдэлийн сан руу орсон гэх ч мэдээлэл байна.