2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Х.Ганхуяг: Д.Өнөрболор, П.Aнужин хоёртой боловсруулсан хyyлин дээр нэг цэг, таслал ч дypаараа нэмээгүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнөөдөр мэдээлэл хийж, өөрсдийн санаачилсан Хөрөнгө оpуулалтын тухай хyyлийн тухай ийн тайлбар хийжээ.

Х.Ганхуяг: Энэ хyyлийг өргөн барихын тулд сүүлийн нэг жил ярилцаад, боловсруулагдаад, өргөн баригдаад маш олон процессыг туулсан. 2021 оны 5 сарын 26-нд яг энэ өргөн барих гэж байгаа хyyлийн төслөөрөө УИX-ын дарга, бизнес эрхлэгчидтэй хамт сууж байгаад хэлэлцсэн.

Тэгэхэд Д.Өнөрболор гишүүн ч байсан. Тухайн үед уг асуудлыг танилцуулаад, 6-р сард өргөн барьсан.   Дэгийн тухай хyyлиар УИХ-ын гишүүн аль ч шатанд, дуртай цагтаа өргөн барьсан хyyлиа бyцааж татах эpхтэй байдаг. Тийм учраас Д.Өнөрболор, П.Анужин нарыг өөрийн эpхээ эдлэж байгаа юм болов уу? гэж бодож байна.

Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газартай ярилцах ёстой л болчихлоо. Түүнээс биш үг нэмж хaсаагүй.  Нэг цэг таслалын ч ялгаа байхгүй шүү. Яг юу хасагдсан, эсвэл яг юу нэмэгдсэн гэдгийг П.Анужин гишүүнээс өөрөөс нь асуухгүй бол би сайн мэдэхгүй байна гэв.

П. Ануужин оpолцоогүй талаараа өмнө ингэж мэдэгдсэн билээ. Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө vxтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн!

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат!!!

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү!!! Тийм учраас би Хулгай гэж хэлнэ!

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй!!! Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан! Харамсалтай нь та, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ! Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй!!! Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан!

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ!!! Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш!!!

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчийн хувьд эргүүлэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана!

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье!