2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

МАХ МАРКЕТ-н Хиамнаас Төмөр Гарчээ

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс аюулгүй байдлыг хангаагүй янз бүрийн “нэмэлт” сүүлийн үед илрэх болсон.  Энэ удаад “Мах импекс” компанийн хиамнаас төмөр гарсан талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Тус компани нь өөрийн харилцагч байгууллага, хувь хүмүүсээр дамжуулан жил бүр их хэм­жээний мах бэлтгэн авдаг бөгөөд мах бэлтгэлийн үйлдвэртэй юмсанж. Гэтэл тус хиамнаас гарсан энэхүү төмөр эд зүйл ямар учраас бүтээгдэхүүн рүү орсон нь тодорхойгүй байна.

Түүнчлэн тухайн хэрэглэгчид 72 цагийн дотор энэ асуудлаар хариу өгнө гэсэн ч өдийг хүртэл таг дуугүй болжээ. Хүмүүс aмьдрах гэж ядapцгаах, xүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь хэрэглэгчидээ энэ мэтээр хoхироогоод байж боломгүй юм даа.