2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

ЦҮ Э.Цэрэн: Гарын үсгээ хаа хамаагүй зураад явах юм бол гишүүн гэж суух xэpэг юу байна?

10 сарын 7-нд буюу өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсон. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж, 50 мянган ам.доллар болгох зэргийг тусгажээ.

Э.Цэрэн Хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг мэдээгүй, гарын үсэг зурагдсан гэж Д.Өнөрболор, П.Анужин нар мэдэгдэл хийж, “хуулийн хулгай, хог”-оо эргүүлж тат гэж Х.Ганхуягийг зүхэв. Гарын үсгээ юунд зурж байгаагаа мэддэггүй, бүткүэ!

Гэснээс lawforum дээр аль 6 сард байршуулсан төслийнхөө 3-хан заалтыг эргээд харчих сэтгэлгүй, санаачилсан хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг өөрөө ойлгоогүй явсан гэж ерөөсөө итгэхгүй байна.

Бас хэлэлцэх асуудлыг жагсаалтын дарааллыг гэнэт сэтэлж орж ирсэн, байнгын хороо, чуулган дээр дэмжлэг хүлээсэн хуулийн төсөл шүү. Хэнийх нь ногоон гэрлээр урдуур дайрч хэлэлцэгддэг юм бүү мэд. Аа тийм, тийм л их эсэргүүцээд, “ганцаардаад” байсан юм бол олны шүүмж гараад, өөр рүү чинь мацаад эхлэхээр биш хуулийн төслийн үр хөврөл мутацид ороод, байнгын хороо, чуулган дээр орж ирэхээс нь өмнө “шүгэл үлээдэг” юм шдээ, хууль санаачлагч аа.

2