2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин О.Дөлгөөн Хэнээс болоод Нөхрөөсөө тусдаа амьдрах болов?

“Single ladies”, “Гацуурхан”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Маш нууц”, “Учрал”, “Сүүлчийн шөнө”, “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн Тэрбээр сүүлийн 4 жилийн хугацаанд АНУ-д гэр бүлээрээ амьдарч, мэргэжлээ дээшлүүлсэн нэгэн.

Монголд ирсэн даруйдаа нөхөртэйгөө хамт влог хөтлөх эхлэлийг тавьж байсан тэрээр өдгөө нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэнэ. Жүжигчин бүсгүйн хувьд “Хосын жор-2” нэвтрүүлэгт орохдоо эд карьертай байх үедээ бүхнийг орхин, нөхрөө даган гадаадыг зорьсон нь зөв шийдвэр байсан, тэнд очоод нөхрийнхөө амьдрах чадвар, урт ухааныг олж харсан хэмээн магтаж байсан удаатай.

Гэвч тэд өдгөө тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд одоогийн гэрлэлтээ цааш үлдээх үгүйг хэн хэнээсээ хол бодолцож эхэлсэн байна. Тэд туслаа амьдраад хоёр сарын нүүр үзэж буй бөгөөд хүү нь жүжигчин О.Дөлгөөнтэй хамт байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин Дөлгөөн Фантастик продакшны нэгэн нэр бүхий жүжигчинтэй холбогдсоноос уг явдал эхлэх болсон гэжээ.