2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

О.Мөнхжин: Гүндалай ирж уулзан Крипто, Биткойны талаар заалгаж, надаар хөрөнгө оруулалт хийлгүүлэн хөрөнгөө өсгөхийг хүсэж байсан гэвч..

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил, цахим хувьсгал санхүүгийн салбарт гэлтгүй хүний нийгмийн амьдралд маш хүчтэй нөлөөлж байна. Түүний нэг жишээ бол IHC койн юм.

Технологийн шийдлүүд нь өөрөө хүний амьдралыг илүү амар хялбар маягаар хөнгөвчилж, орон зай цаг хугацааг хэмнэх зэрэг эерэг зүйлсийг авч ирж байгаа бол санхүүгийн зах зээлд санхүүгийн хүртээмжийг хурдацтай нэмэгдүүлж байгаа сайн талтай. Гэвч үүнийг дагаад сөрөг асуудлууд гарч байна. Үүний нэг хэлбэр нь виртуал хөрөнгө бөгөөд үүнийг Монгол Улсад хараахан ямар нэгэн байдлаар зохицуулж чадаагүй байна. Нэг үе бодвол хүмүүс виртуал хөрөнгө тэр дундаа биткойны талаар нэлээд ойлголттой болжээ.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд “Дотооддоо койн гаргасан улс дэлхийд байхгүй. Биткойн болон бусад крипто валют дэлхийн зах зээл дээр гардаг учраас аливаа улс оронд хууль зүйн хяналт зохицуулалт байхгүй. Монгол шиг дотооддоо койн гаргаад тэрийгээ бүгдээрээ худалдаж аваад, нэг нэгнээ шулдаг, нэг нь хожиж нөгөөх нь шулдаг ийм “сүлжээ” шиг юмыг дэмждэг улс хаана ч үгүй хэмээн мэдээлэл өгөөд байсан юм гэвч уг явдал ийм л учиртай байсан байна.

О.Мөнхжин өөрийн цахим хуудсандаа: -Гүндалай гэдэг хүн 1-р сард ирж уулзан танилцаж, Крипто, Биткойны талаар заалгаж, надаар хөрөнгө оруулалт хийлгүүлэн хөрөнгөө өсгөхийг хүсэж байсан. Бодсоны эцэст хүсэлтийг хүлээж аваагүй! Танилцаж ярилцахад энгийн л төлөв төвшин зан ааштай хүн санагдсан. Улс төрчид наашаа харж инээгээд, олон нийтэд нэг өөр байдаг бололтой. Койн гаргах талаар дурдахад хүүхдүүддээ авч хадгалах талаар ч ярьж байсан…Түүний цаашдын улс төрийн карьер, ажил амьдралд нь амжилт хүсье.