2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Т.ДОРЖХАНД: ХЯТАДУУД ОРООД ИРНЭ ГЭЖ ХАЧИН ЮМ ЯРЬДАГАА БОЛЬЦГОО, УЛС ЧИНЬ ХӨГЖИХГҮЙ БАЙНА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг/Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд: 

2.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй.

Жижиг эдийн засагтай, үндэсний аюулгүй байдал гэж том ярьдаг улстөрчидтэй манай улсын хувьд энэ бол гарц шүү.

Дэлхий хүйтэн дайнаас холдсон шүү дээ. Юун визний асуудал, юун цагаачид орж ирэх, юу яриад байгаа юм бэ. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. Хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдагаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ.

Эх сурвалж: Gereg.mn