2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин Жерри Хулхи Онлайн Шопуудыг Цагдаад Өгнө

Сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирж байгаа эмэгтэй жүжигчний нэг бол Жерри буюу Т.Бадамжав. Түүний өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй харц, сэтгэл татам үзэсгэлэн гоо нь залууст ихээхэн таалагдах болсон билээ.

Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдварын эсрэг дэлхий нийт тэмцсээр хагас жилийн хугацаа өнгөрч буй. Улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор худалдаа үйлчилгээний салбарт онлайн худалдааны үйлчилгээг дагасан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширсон. Харин энэ бүгдийг цэгцлэхээр манай жүжигчин Жэрри маань шийдсэн бололтой.

Тэрээр “За ийм дэлгүүрт би юм захиалаад хуулхидуулсан шүү.Энэ газар юм захиалсан хүмүүс байвал холбогдоорой. Хамтдаа нийлж цагдаад өгье. Хэрвээ чи харж байгаа бол одоо нээх хүн хулхидаж чадахгүй. Бид нар чамайг барихад ойрхон байна, адгын амьтан минь” гэжээ.