2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Ehlel Батзаяа: Гаалийн мэдлэггүйгээс болж миний бие гаалийн хууль тогтоомжыг үнэхээр ноцтой

Монголын анхны ухаалаг гар утас гэх тодотголтой Хулан 21 утасны нээлт хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантай болсон. Нээлтийн үеэр тус утсыг Монголдоо үйлдвэрлэсэн хэмээн монголчуудад молиг өмхүүлж амжсан Ehlel брэндийнхэн чухам сайн сайхан “мөрөөдлөө” ярьж, өнгө мөнгөөр сэтгүүлзүйг хэмждэг хэдэн сэтгүүлч сэтэртнүүдийн толгойг угааж амжсан.

Нөгөөдүүл нь ч өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд “Хулан 21” утасыг үндэсний үйлдвэрлэгч үйлдвэрлэж буй хэмээн иргэдийн тархийг эргүүлж, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, гаалиар хууль бусаар орж ирсэн 4400 ширхэг тооны гар утсыг өндөр үнээр борлуулахад том тус хүргэж байв.

Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг урд хөршид 99 ам.доллараар зарагддаг тус гар утасны мэдээлэл сошиалаар цацагдаж байхад “Ehlel” брэндийнхэн Монголд үйлдвэрлэсэн буюу өөрсдийгөө үйлдвэрлэгч хэмээн мэлзэж гүрийсээр байв.

Харин Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж тэднийг бүрэн угсрагдсан гар утсыг оруулж ирж байсан төдийгүй гаалийн мэдүүлэгтээ сэлбэг гэж худлаа мэдүүлж байсныг ил тод зарлалаа.

“Ehlel”-ийн эзэн Ч.Батзаяа импортлогч, үйлдвэрлэгч гэх хоёр үгийг ялгадаггүй бололтой. Ичих нүүрээ элгэндээ наасан тэрээр цахим хуудаснаа “хуурамч” Монгол үйлдвэрлэсэн гар утсыг нь худалдан авсан энгийн иргэд, хэрэглэгчдээсээ уучлалт гуйсангүй.

Харин өөрийнх нь “булхай”-г илрүүлсэн гаалийн албан хаагчдаас уучлал хүссэн байх аж. Тэрээр цахим хуудаснаа “Үүссэн нөхцөл байдлын тухай Гаалийн мэдлэггүйгээс болж бид бүхэн гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ. Цаашид маш сайн анхаарах болно оо.

Гаалийн байгууллага хийх зүйлээ л хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм. Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна. ГЕГ-с албан ёсоор уучлал гуйж байна. Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биз дээ. Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой” гэжээ.

Мөн тэрээр тэдний энэ үйлдлийг ил гаргасан хэвлэлийнхэнд хандаж, тус утасныхаа 20 хувийг монгол хийж байгаагаа илэрхийлсэн байна. Үнэндээ тэр 20 хувьд нь хэдэн монгол апп, дээрээс нь гар утасны ард байрлах “Ehlel” гэсэн бичиг л багтдаг бололтой.