2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Нэг настай эмч намайг үзэж байгаад: Миний хүү чинь яагаа вэ? Чиний сахар чинь 6,5тай байна 1,2 сарын дараа сахартай боллоо гэсэн үг гэлээ. Нүдэнд нулимс цийлэгнэж, өөрийгөө олон жил хайхрахгүй….

Сая 2 сарын үеэр байхаа шинжилгээ өгөх гээд эмнэлэг дээр очсон юм. Ер нь жил болгон өгдөг л дөө. Эрүүл хүний сахар 4-6 байх ёстой. Нэг настай эмч намайг үзэж байгаад:Миний хүү чинь яагаа вэ? Чиний сахар чинь 6,5тай байна. Ихсэж байна гэсэн үг.

Энэ чинь эрүүл байх хэмжээнээс 0,5% гэдэг чинь миний хүү удахгүй нэг хоёр сарын дараа сахартай боллоо гэсэн үг гэлээ. Нүдэнд нулимс цийлэгнэж, өөрийгөө олон жил хайхрахгүй, ямар ацаа хийж ингэж ажиллаж зүтгэж ирэв дээ гэж бодсон. Би 2002 оноос хойш 21 суугаа ажил тасралтгүй хийжээ.

Гэр бүлээ, олон хүмүүсийг ажлын байраар хангах, үйлчлүүлэгчдийнхээ асуудлыг шийдэх гэж 21 жил тасралтгүй өдөр шөнөгүй зүтгэж ирсэн. Ингээд 21 жилийн дараа би өөртэйгөө ярьсан. За Дөлгөөнөө хөгшөөн: Мөнгө төгрөг олдоно. Ажил, үйлчилүүлэгч чинь олдоно. Эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй боллоо. Юу гэж бодож байна гэж. Одоо энэ асуудлаа шийдэх ёстой юм биш үү гэж.

Би намхан л даа. Намхан нэгэнт өсөхгүй юм чинь гоё өргөн болноо гээд л. Өөрийгөө хуураад массаа нэмж идээд л. Буян тарга, бондгор, хөөрхөн, нүдэнд дулаахан залуу гэх мэтээр өөрийгөө хуурна. Болсон болоогүй фитнессээр буруу хичээллэж, яг хаанаас эхлэх ёстойгоо мэдэхгүй олон жил цаг алдаж явсан. Ингээд 3/1нээс эрчимтэй хоолны дэглэмдээ орсон. Эхлээд өөрийнхөө цусны бүлгээр өөртөө тохирсон хоол хүнс, материала сонгож, янз бүрийн жимс ногоо, хүнсний ногоо, сайн чанарын мах гэх зүйлсээ сонгож өөртөө тохирсон хоолоо идэж эхлэсэн.

Өглөө 05:00 цагт сэрээд гүйж, хөнгөн бэлтгэл хийж ямар ч байсан 3/1-нээс 6/12 гэхэд 18кг хасаад шулбайсан, нүүрс усгүй, булчингаа маш их алдаж турсан. Ингээд ED Tamir найзынхаа Maxler fitness фитнесс дээр очиж тэр өдрөөс хойш эрчимтэй бэлтгэл хийж эхлэв. 7/21нд байхаа Улаанбаатар хотын аврага шалгаруулах тэмцээнд орноо гэж шийдээд улам их бэлтгэл хийж эхлэсэн. Ер нь бол би өглөө 05:00 цагт сэрж, өглөөний цайгаа ууж, ажлаа хийгээд, 06:30 ажил дээрээ тасралтгүй ирж орой 22:00 цаг хүртэл ажилладаг.

Завсар зайгаар нь ажлуудаа удирдах, уулзалт, буудлагын спорт, фитнесс гээд олон зүйлээ зэрэг амжуулах хэрэг гарсан. Өмнө нь бол буруу дасгал, хоол ундаа идэж хугацаа их алдсан байсан л даа. Хүмүүс чиний тухай ярина. Ажилсаг, мундаг, эрч хүчтэй сайхан сэтгэлтэй гээд сайхан бүхнийг чинь хамж ярих ч чиний эрүүл мэндийн талаар хэн ч ярихгүй. Тэгээд л би хичээж эхлсэн. Одоо дахиж би таргалахгүй.

Хоол ундаа зөв зохистой хэрэглэж, ажлаа улам илүү их эрчтэй хийнэ. Жин хассанаас хойш ажлаа улам сайн хийж бизнесийн орлогууд ч нэмэгдсэн. Хүмүүс завгүй байх тусмаа гоё. Завгүй ажилтай байх тусмаа сайн ажиллаж байна гэж андуурдаг. Үнэндээ өөрийгөө ажлаасаа чөлөөлж, бага хугацаанд үр дүнтэй ажиллах ажлын хуваарь, төлөвлөгөөгөө өөртөө зориулж бэлдэж ажлын цагаа бага болгосон.

Манайхаар үйлчлүүлж зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн дараалал 2021 оных дуусаад 2022 оны 2 сар дээр явж байгаа. Өөртөө гаргасан илүү цагаа хүнсий захаас хоол хүнсээ цуглуулах, идэвхтэй 5-6 цагийн дасгал хөдөлгөөн, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх, гэр бүлдээ туслах, сайн ах, сайн найз нөхөр байхыг хичээж бүх цагийн хуваараа маш нарийн гаргаж төлөвлөв.

Үр дүнд нь өнөөдөр Дөлгөөн нь сахар 5 болж, тогтворжив. Сүүлийн 3 сарын дундаж сахарын шинжилгээ өгөхөд 5,7 байв. Цоо эрүүл хүн шиг. Уураг ёстой бие ална. Фитнесийн хэрэглэж байгаа зүйл хүний биед муу гэх мэтээр хүмүүс янз бүрийн л ойлголттой байдаг. Архи, талх, ер нь бүх зүйлийг хэмжээнд нь хэрэглэх юм бол эм, хэмжээнээсээ хэтэрсэн бүх зүйл хор болно гэдгийг би маш сайн ойлгож авсан.

Найз минь нэг л зүйлийг чамд хэлмээр байна. Хүн ганц л амьдрана. Юунаас айдын шууд ш а а гэж өөртөө та нар хэлдэг. Гэтэл хүн ганц л vхнэ. Өдөр бүр амьдарна. Харин өдөр бүр өөр өөрөөр байж, өөрийнхөө түүхийг бүтээж, өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрөөхөд чамд хэдэн өдөр ч хэрэггүй.

Чи яг одооноос эхэлж бусдад биш өөртөө таалагдаж, өөрийгөө ялан дийлж, өөрөөрөө бахархаж амьдраад үз. Үр дүнд нь чи эрүүл саруул, ажил чинь улам сайжирч, хэрэгтэй хэрэггүй хүмүүсээс холдож, амьдралын чинь өнгөрч буй нэг минут хүртэл чамд үнэтэй санагдах болно. Аз жаргал гэж байхгүй.

Аз жаргалтай мөчүүд л гэж бий. Харин аз жаргалтай мөчүүдийн давтамж нь олон байх тусам чи өөрийгөө аз жаргалтай амьдарч байна гэж дүгнээрэй. Эцэст нь хэлэхэд чамд аз жаргал хүсэе. Чамайг хайрладаг чиний хайртай хүмүүс бүгд дэргэд чинь байх болно.

Гэр бүлдээ, найзууддаа, туслаж дэмжсэн бүх хүмүүстээ хайртай шүү гэж хэлмээр байна. Simatai Global Solutions залуучууддаа ч бас хайртай шүү гэж хэлмээр байна. Дахиад би улам илүү их хичээж улам илүү ихээр амьдралд, аз жаргалтайгаар шунаж амьдрах болно. Гоёоо гоё!

Би чадсан! Та нартаа амалсан амлалтаа биелүүлсэн! Намайг хайрладаг бүх хүмүүстээ баярлалаа!