2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

2021 онд Шахмал Түлш Олдохгүй Монголчууд Осгохоос Наагуур Оочирлон Зогсоно

1990 оноос хойш ийм зүйл үзээгүй уджээ. Өглөө ажилдаа ирэхэд, өдөр ундандаа гарахад, орой харихад… гадагш гарах, цонхоор харах тоолонд дэргэдэх газрын үүдэнд хүмүүс уртаас урт дараалалд зогсож байх. Хэзээ тэр дараалал дундарна гэж зогсдог юм бүү мэд.

Тэрхүү хүмүүс ихэнх дээ могой мэт мушгирсан дараалал үүсгэнэ. Хааяа 2-3 давхарлан зогсоно. Заримдаа олс эвхчихсэн мэт олон давхар дугуйрсан харагддаг. Тэднийг харах тоолон нүд халтирна. Онгойгоогүй байхад л хэдийнэ 100 хүн ирээд зогсчихсон байна.

Цагийн зүү тэдний хувьд зов лонтойгоор урагшилсаар ажил эхлэхэд харуул нь таван хүн оруулаад хашааныхаа төмөр хаалгыг дангинатал цоожлох нь сэтгэлд нэг л таагүй. Онцгүй энэ дүр зураг картын бараанд монголчууд оочирлодог байсан үеийнхтэй төстэй.

Монголчууд  шатахууны дарааллаас шахмал түлшинд дугаарлаад ядарч, даарч, өлсөж, туйлдаж, зутарч, уйлах нь халгүй бөнжигнөтөл чичирээд хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин зогсож байна.

Тавантолгой түлш ХХК өдөрт 2,500-3,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл энэ намрын өдрүүдэд шахмал түлшний олдоц бараг байхгүй байна. Борлуулалтын цэгээс түлш авахаар ирсэн иргэн:

Ирэн Ц “Би 07:00 цагаас гурван хүүхдээ үлдээгээд түлш авахаар ирсэн, бүтэн 10 цаг хүлээж байна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй ч хоосон харихгүйн тулд гүрийгээд л байна. Үнэхээр хэлэх ч үг алга даа. Борлуулагч нь “Шахмал түлш ирж байгаа, дуугүй дугаарлаад зогс” гэхээс өөрийг хэлэхгүй юм. Нэг удаагийн ээлжид таван тонн буюу 200 шуудай ирдэг.

Нэг айл зургаан шуудайг авах ёстой гэж бодоход 33 айл долоо хоногийнхоо түлшийг бүрэн авах боломжтой ч 100 гаруй дугаарлаад зогсож байна. Хэрвээ түлш ирвэл яаж авахаа ч мэдэхгүй байна шүү” хэмээн  Шахмал түлш нь хэзээ ирэх нь тодорхойгүй ч хүн нэмэгдсээр байлаа. 18:00 цаг болж байхад яагаад ирэхгүй байгаа талаар “Таван толгой” түлш компанийн ажилтнаас тодруулаа.

Тэрбээр “Өдий болтол очоогүй байна гэж байхгүй. Шахмал түлш түгээлтийн 34 компани 06:00 цагаас түлшээ ачиж гардаг” гэв. Гэвч бодит байдал дээр иргэд хүлээж хэдэн цаг гадаа зогсох нь тодорхойгүй байна. Идэр есийн хүйтэнд энэ янзаараа байвал олон хүний гар, хөл, хацар хайрагдаж, хөлдөөд ханиад томуу ч дийлдэхээ байх янзтай. Түлш хүлээгээд зогсож буй иргэдийн нөхцөл байдал ямар байгааг хүргэе.

Иргэн н.Батбаяр “Манайх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Салхит гэдэг газар байдаг. Би зургаан шуудай шахмал түлш авахын тулд хоёр дүүрэг дамнан явж байж олж байгаа нь энэ. Тэр хавийн борлуулалтын цэгүүдэд шахмал түлш нь огт байхгүй, бүгд хоосон байна. Борлуулагчдаас нь асуухаар “Одоо ачиж байна” л гэсэн хариу өгдөг. Би л лав өчигдрөөс хойш гэрийнхээ ойр хавиас шахмал түлш хайгаад олсонгүй. Цагаан сар болох гээд байхад түлш, түлээгээ бэлдэх гэсэн хүн олон байх нь мэдээж. Гэтэл яг ийм үеэр түлш хангалтгүй байгаа нь бухимдал төрүүлж байна.

Уг нь түлшний хувьд илч сайтай. Гэхдээ зарим долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцдэггүй. Үнэндээ би өөрийн гэсэн унаа тэрэгтэй тулдаа л энэ хол ирж, түлш авч байна. Гэтэл машингүй хүмүүс тэргээ түрээд аль хүртэл явж байгаа бол гэдэг хаа хаанаа хэцүү.

2

3