2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Э.Цэрэн: Дэлгэрмөрөнг дэвсэж байгаа хүмүүс бол хайр үзээгүй, хагссан авгай хүүхнүүд

Сошиалд гэр бүлийн маргаанд амьдралаа цацаж эхэлсэн дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын талаар шүгэл үлээгч Э.Цэрэн олон талаас нь ам нээж буй.

Энэ удаад тэрээр: Дэлгэрмөрөнг шалчигануур гэх улс, бусдын юманд гар хүрэхийг өөгшүүлдэг улс. Нандин бүхнийг нь хулгайлсан ч юун сүртэй юм гэж хээв нэг.. Архины асуудлаасаа гарч ядан байхад авгай нь архидахдаа нөхрөө сэтгэл мэдрэлийг дээд хэмжээнд нь тултал хvчирхийлж байна гэдгээ огт ойлгохгүй.
Нийгмээрээ эрчvvдээ vзэн ядсан авгай хvvхнvvд. Айл гэрт нэг өдөр амьдарч vзээгvй мөртлөө харсан мэт.

Дэлгэрмөрөн олон муу зуршилтай, онгироо ойворгон байж болно. Тэр эв хавгүй, хүүхэн шиг уяхан туяхан, ухаан муутай, авир муутай агсан байж болно. Тэр ганцхан хүүхдийн ЭРХ ярьж байгаа. Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн. Миний гэрт ч орж үзээгүй хүмүүс намайг болон манайхыг гүтгэсэн.

Амьдрал дээр миний хүү Нямкагийн хадам эх аймшиг байсан уу, Цэрэн аймшиг байсан уу гэдгийг ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэрт нь бүгдээрээ бүлээрээ бөөрөлхөж амьдарч, ганц хүргэнээ босгоны боол болгож, өдөр шөнөгүй эхийг нь муулж, эцгийг нь дайрч хар тамхи, архи сархадгүй өнжилгүй, эрчvvдтэй энгэр зөрvvлж самбаганах энгийн асуудал, нааш харж лайв хийж уйлагнаж, цааш харж тачигнатал инээн их багагүй үгсэж, хоёр охиноор нь барьцаалан.

Хүүг нь аав ээжтэй нь уулзуулахгүй, хоёр охинд нь байнга муулаастай. Гэтэл ховоор хооллогсод Цэрэнг ачаа харсангүй гэж зэмлэнэ…. үнэндээ юуг ч мэдэхгүй шүүнэ.

Гэр орондоо бүгд хэрvvл уруултай,ганц нэг дуугарсан Дэлгэрмөрөн шиг хүнийг хайр үзээгүй, хагссан авгай хүүхнүүд нийлээд дэвсчихнэ. Та нар Цэрэнгийнхүү авгайгаа зодож гэж сонссон уу? Харин хадам ээж, авгайд хутгалуулснаа хүртэл нууж явна. Би энэ айлд орж үзээгүй байхад ээж нь дүү нь бүгд ирээд хүүг нь мэрээд, дуртай цагтаа хөөчихнө. Эцэст Нямка бусдын сэтгэл санааны хvчирхийлэл дор эхийгээ золиосолж охиддоо харагдаж явна.

Шоронгоор дүүрэн гэр бүлийн зөрчлийн хууль зөрчсөн гэх залуу эрчүүд. Өсгөж чадаагүй хүүтэйгээ ярилцдаг ээж байхгүй. Худлаа үнэн бөө ламд мөнгөө барсан улс. Эрийн араас эд хөрөнгөнд шунаж элдэж урхидаж хүүхэд гаргачхаад эргээд чаргууцалдана. Монгол эрчүүдээ архинд живvvлсэн аав ээж нар буруутай. Нүдэн дээр нь ууж зодолдож нас болоод өвчний аясаар архиа багасгасан нь өөрийн өнгөрсөн алдаа, буруугаа огт харахгүй.

Нөхрөө муулж энд тэнд хэдэн нууцамрагтай явах хүүхнүүд шившиг. Яг жинхэнэ хvчирхийлэгчид шоронд биш гадуур чөлөөтэй, танил талаараа аргалаад л явна.

Дэлгэрмөрөнд зөвлөх чиглүүлэх зөөлөн эмэгтэй- ээж, эгч, эмэгтэй дүү алга. Хослон Амьдран гэгч эр эм, хатуу зөөлөн, арга билэгээр тэнцвэртэй явна. Доожоогvй явсан залуу сайн эхнэрийн хүчээр сэмбийдэг бол бусдаас булаагаад суусан сайхан залууг зүг чигээ алдтал мэрсэн эхнэрүүд ч байна. Эр хүн зөөлөн ханьтай бол зүгийг олно. Мэдээж бүр удам муутай, угаасаа хvчирхийлэгч, эмийг гундаадаг эрчүүд ч их байгааг үгүйсгэхгүй.

2021.09.30 Tseren Enebish