2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Монгол Банкны Төлөөлөл Овооноос 50840 төгрөг түүжээ

Архангай аймаг дахь Монгол банкны салбарын хамт олон Батцэнгэл сумын “Агуйт” хэмээх хүмүүс их очиж, сүсэглэн биширдэг газар очиж, өргөлд өргөсөн муудаж хөгцөрсөн, муухай үнэр орж, урагдаж тасарсан, өнгө нь гандаж танигдахгүй болсон 669 ширхэг 50,840 төгрөг бүхий “Мөнгөн тэмдэгт”-ийг түүжээ.

Монгол банкны зүгээс мөнгөн тэмдэгтийг зориулалт бусаар ашиглахгүй байхыг хүн бүхэн дор бүрнээ хичээж, бие биендээ хэлж захих, үр хүүхдэдээ зааж сургах, ариг гамтай хэрэглээг хэвшүүлэх нь чухал байна гэлээ.  

Мөн ойр орчмын хуванцар зул, гашилсан сүүтэй сав, хөгцөрч муудаад үнэр орсон талх, гурилан бүтээгдэхүүн, чихрийн цаас, ундааны сав, тамхины иш зэргийг цэвэрлэжээ.