2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Фитнесс модель Анухай: Хүний санаа зовоох дургүй болохоор өдийг хүртэл та нартаа хэлэхгүй явлаа. Гэхдээ одоо хэлэх цаг нь болжээ..

фитнессийн спортын тамирчин, ОУХМ, ДАШТ-ий хошой аварга Н.Анужин буюу Анухайг одоо сошиалд хүмүүс андахгүй танина. 

Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй. Өөрийн гэсэн фитнесс агентлагтай болж, шилдэг тамирчидтай цуг онлайн сургалт явуулж эхэлсэн тэрбээр гэртээ хүүхдээ асарч суугаа ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл гоё сайхан байлгахаар чармайдаг нэгэн.

Бие галбирыг цогцоор нь “урладаг” гэх спортынхоо ачаар идэр чийрэг эр хүнээс дутахааргүй булчин шөрмөс нь зангирсан Анухай энэ бүхнээрээ харин ч нэг бахархдаг гэнэ лээ. 

Тэрээр өнөөдөр өөрийнхөө цахим хуудсандаа ийн нэгэн мэдээг оруулжээ:

Хүний санаа зовоох дургүй болохоор өдийг хүртэл та нартаа хэлэхгүй явлаа. Гэхдээ одоо хэлэх цаг нь болж. Яагаад гэхээр ахиж хүнд зүйл өргөж болохгүй болохоор урьдын адил тамирчны формтой байж чадахгүйг ойлгоорой. Хараа маань тасралтгүй муудсаар байгаад сүүлийн 1 жилийн хугацаанд эрүүл мэндийн хүнд асуудалтай нүүр тулж явна. 2 нүдний маань торлог бүрхэвч 70% нь нимгэрэлттэй болсон.

Хэрэв дотор нь шингэн орох юм бол хараа алдах аюултай гэсэн. Бас дээрээс нь 2 удаа зүүн нүд маань цус харваж хэсэгтээ юм харж чадахгүй, нүдээ боолгуулах хүнд үеүд надад байлаа. Сар сарын зайтай шимэгдүүлэх тариа 4 удаа нүдрүүгээ тариулсан.

Сэтгэл санаагаар маш их унасан ч та хэддээ мэдэгдэхгүй гэж их хичээсэн. Буцаад зүгээр болчих байхаа гэж бодсондоо тэр. Өөрөө би чинь сэтгэлийн маш их хүчтэй хүн болохоор арга нь олдож таарна гэдэгт маш их итгэлтэй байгаа. Харин та нар маань намайг тамирчны формтой байж чадахгүйг маань ойлгоорой. (Энэ зураг цус харваад тарианы дараа авахуулсан зураг шүү.)

2

3

4