2021-10-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

NBA Talk-н Хамт Олон Реппэр Lil Thug E-н Эмчилгээнд Зориулж 10,000,000₮ хандивлажээ…

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм..

Г.Төгөлдөр (Lil Thug E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ.

Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

-Бидний найз бас дүү Lil Thug E буюу бяцхан Төөгөө маань цусны хорт хавдар гэж муухай өвчнийг туссан нь саяхан оношлогдлоо Гэхдээ бид Төөгөөгөө босгож авнаа Үзэгчид минь хандивын аянд нэгдээрэй Big Life for Lil Thug-E NBA TALK-ийн зүгээс Төөгөөгийнхөө эмчилгээнд зориулж 10 сая төгрөг хандивлаж байна Та бүхэн бас боломжоороо хандив өргөхийг хүсч гуйя!

2

3

4