2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Далай Лам: Гэгээнтэнд Хандан “Эхнэр Авсан ЛАМ Бол Жинхэнэ Лам Биш” /Видео/

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1935 оны 7-р сарын 6-ны өдөр Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь “Тусыг бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай ажээ. Далай лам Монголд ес дэх айлчлалаа хийсэн.

Энэ нь сүсэгтэн олны хувьд баяртай үйл явдал байлаа. Харин эрх баригч улстөрчдийн хувьд таагүй үйл явдал болсон юм. Тэрхүү таагүй байдал нь улам гүнзгийрч зөвхөн улстөрчдөд ч бус Монгол Улсад хохиролтой болох шахсан. Учир нь, БНХАУ-тай харилцах харилцаанд ан цав үүсч эхэлсэн юм. 

Тэрээр маш ноцтой нэгэн мэдэгдэл өөрийн биер хийсэн нь Монголчуудыг гайхшруулаад байгаа юм. Тэрээр шууд лайв дээр:

-Би албан ёсоор мэдэгдэж байна. Сүүлийн үед бидний дунд сонирхолтой ойлголт гараад байгаа нь гэр бүлтэй лам, гэр бүлгүй лам. харамалтай нь лам хүн гэр бүлгүй журмаа баримтлах ёстой үгүй бол лам байх ёсгүй!

– Хувьсгалын дараа Монголын зарим лам нар гэр бүлтэй болсон. Энийг зарим талаар ойлгож болох юм.

Энэ нь настай лам нар уламжлалт шашнаа, өөрийн хийддээ авж үлдэхийн тулд шүү. Энийг ойлгож байна.

-Нэг удаа Монголд төв хийдийн тэргүүн нь надад охиноо танилцуулсан. БИ МАШ ИХ ГАЙХСАН

-Би түүнд хэлсэн, Хэрвээ чи лам бол жинхэнэ лам шиг бай! Эхнэртэй лам гэж байх ёсгүй!

-Хоёр жилийн өмнө би Варшавт Польшийн их сургуулийн ажилтантай уулзсан, Тэр профессор эмэгтэй Монголд судлаач надад хэлж байна….Монголын ламтай уулзсан чинь ярьж байна, “Монголын лам нар орчин үеийн лам нар” Бид гэр бүлтэй байхийг зөвшөөрөх ёстой гэж.

-Энэ байж болох уу? Би хариулав “ҮГҮЙ” , Сахилын журмыг Будда тогтоосон Бид бурхны сургаалыг орчин үе гээд сольж болохгүй!

-Үгүй бид 2600 жил дагасан энэ сургаалыг ягштал, чин сэтгэлээсээ баримтлах ёстой! Би тэгэж хариулсан.

-Зарим Монгол лам нар либералчлах гэж зүтгэдэг хэхэхэ….. Энэ насандаа жаахан либерализм яриад жоохон т,а,а ш,а,а,л авж болох л юм. ДАРАА НЬ ТЭД ТАМД ОЧНО хэхэхэ… гэжээ

Бичлэг үзэх: