2022-01-23

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин Б.Чинзориг: 9 сарын 1-нд Үр Үндсээ Цэцэрлэгт нь Хүргэж Өгөх гэж Энэ Өдрийг Хэдэн Жил Хүлээж Энд Ирэв Гэтэл…

Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг “Outlaw хамтлагийн дуучин Б.Чинзориг нар дундаасаа “цэцэг” шиг ганц охинтой.

Хэдийгээр хамтын амьдрал нь бүтэлгүйтсэн ч дуучин Б.Чинзориг, Б.Ариунцэцэг нар “боломжийн” харьцаатай байдаг тухай ойр дотныхон нь хэлдэг.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг  танхимын болон цахим хосолсон хэлбэрээр есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан.

Харин дуучин Б.Чинзориг охиноо өөрөө цэцэрлэгт нь хүргэж өгөхийг хүссэн боловч Ариунцэцэг зөвшөөрөөгүй бололтой. Тэрээр өөрийн цахим хуудсандаа:

-Уучлаарай намайг өөр ярих хүн алга эндээ л бичлээ ойлгоорой намайг

-9 сарын 1нд үр үндсээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж энэ өдрийг хэдэн жил хүлээж хүлээж энд ирэв. Өөр өөрийнхөө хүүхдийг хүргэмээр байгаан залуу минь! Ээжийг нь л хайрла миний үр үндэст аавын хайр дутахгүй… Яахав хэсэг би муу явсан энэ хооронд эзгүй айлд ноён суусан би юу ч гомдоогүй хэлээгүй сайн сайхныг хүссэн та 2т vнэн шvv! Хэт их зvйлийг маань надаас булааж болохгvй шvv! Би маш эелдэг бичлээ/дотроо бол vхэж байгаа шvv/

2

3

4

5