2022-01-22

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Молом Герман Улсын Иргэн Болох Хүсэлт Гаргасан гэв үү

Токио-2020 олимпын цорын ганц мөнгөн медалийг хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай хүртсэн билээ. 

Тэгвэл Сайед Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа өөрийн цахим хуудсаар илэрхийлж шуугиан дэгдээгээд байсан. Тэрбээр “Монголын төр засаг амжилтыг минь үнэлэхгүй байгаад сэтгэл дундуур байна. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар орон сууцаар шагнуулсан. Харин би мөнгөн медаль хүртсэн шүү дээ” хэмээсэн. 

Түүнд Засгийн газраас Монгол Улсын Гавьяат тамирчин цол, 60 сая төгрөг, сар бүр тэтгэмж олгохоос гадна байр өгнө хэмээсэн ч энэ нь түүний хувьд хангалтгүй байгаа бололтой. Учир нь тэрээр Герман улсын иргэншил хүссэн гэх мэдээлэл түгээд байна.