2022-01-23

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Солонгон Аашт Найз Залуутай Болсон Гэв үү?

“Номин тaлст” хaмтлaгийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн aмьдрaл олны нүдэн дээр бaйдaг. Тэрбээр бүх л aмьдрaлaa сошиaл дээр дэлгэж хүмүүст сaйн Myyгaapaa хэлүүлдэг ч нээлттэй хэвээрээ л. Т.Дэлгэрмөрөн энэ жилийн цaгaaр сaрын өмнө Солонгон aaшт буюу aнaнд бүсгүйтэй эхлүүлсэн хaмтын aмьдрaлaa төгсгөл болгосон. Үүнээс хойш тэрбээр хоёр охинтойгоо хүссэн үедээ уулзaж чaдaхгүй бaйгaa тaлaaрaa бaйнгa гомдол ярьдaг.

Харин сошиал од Ананда маань шинэ нөхөртэй болсон гэв үү? Энэ талаараа сошиалд ийнхүү бичжээ.

Монгол улсынхаа баруун хязгаарын аймгуудаар хийсэн аялал минь 4000км туулаад өндөрлөж байна.Цэнхэр тэнгэрийн орон,олон үндэстэн ястаны өлгий нутгуудаар 8н аймаг дамжин өнгөрч гэгээн сайхан дурсамж дүүрэн аяллаа.

Энэхүү аялалын минь түшиг тулгуур болсон дүү минь.Нялх балчир нас нь л нүдэнд харагдаад байдагаас Монгол ахуй малын бууц, морин дэл дээр өссөн идэр чийрэг адуучин залуу болон өсөөд эгчийнхээ жолооч, туслах, зураглаач, стиллист, хамгаалагч, эмч домч, хөтлөгч, сонсогч, дуучин хийнэ гэж яаж төсөөлөх билээ.

4000км туулаад хажуугаар нь энэ бүх ажлыг амжуулаад эгчийгээ ёстой нээрэн утгаар нь аялууллаа.Эр өсөж эсгий сунана гэдэг үгний утгыг утгаар нь ойлгож дүүгээ хараад хайрлаж, огшиж, бахархаж явлаа.Энэ аялалын бүх зураг,бичлэг,лайв бүгд дүү минь хийсэн.Ёстой хөл газар хүргэсэнгүй гэдэг шиг гол устай газраар нь үүрч дүүрээд, шавьж шумуултай газраар үргээгч хийгээд, хад асгатай газраар нь түшиж таяг болоод утгаар минь нөгөө арыг минь даалаадаа.

Харшил минь хөдөлж эхэлсэнийг хэлэх үү? Хамрын дусаалга, амны цацлага,нүдний дусаалга гээд хажуугаар нь элдэвийн юм хайлгуулна.Сүүлдээ дүү минь,эгч минь эрэгтэй хүн чинь ер нь чигээрээ л хардаг юм,эмэгтэй хүн шиг 360градус харж чадахгүй ш дээ гэж үүгэхдээ эргээд харахад олоод атгачихсан л зогсож байгаан.

Хаана ямар хувцас өмсөх бүгдийг бэлдчихсэн байж байгаан тэр олон дээл солиод байсан чинь миний дүүгийн л буян зарим өдөр 1000км туулах ч өдөр байна, машины кондишноос болоод хоолой сөөчих нь бүр тамир тасартлаа найтаах юу ч биш буудлах газар төхөөд ирэнгүүд намайг сэргээж хошин яриа, дуу дуулна, ах дүүсээ ярьсаар байгаад

сэргээчих нь ер нь л их мэдрэмжтэй тэгээд л зогсоход дараагийн өмсөх дээл хувцас бэлэн замд бага багаар идэх мах хүртэл жиргэж бэлдээд халуун саванд цай чанаад хийнэ. Бид 2ын хамгийн их хичээл зүтгэл гаргасан бичлэг Ховд аймаг Буянт сум тарвасны тариалан дээр хийсэн удахгүй оруулна аа. Утгаар нь шумууланд бариулсандаа сүүлдээ ч бүр гүрийгээд дуусгасан.

Ойрхон замд хүртэл аяншаад ирдэг энэ удаагийн аялалд амгалан, амрааж аялуулсан дүүдээ маш их баярлалаа.Хүний амьдралд биесээ түшиж тулан хорвоог туулах хэдий сайхан. Эмнэг хангалыг сургаж, хос хүлгийг сэлгэж унаад эр бярыг бахдуулж яваа дүүд минь яалтчгүй Чинос удмын чонын хийморь тамгатай шингэсэн байна аа. Бид 2ын дараагийн аялал бүр сайхан дурсамж үлдээх нь дамжиггүй ээ. Эгч дүү гэхэд арай л дoтно зургаа авхуулжээ. Анандаадаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэе!

2

3