2022-01-23

Монголдоо

Зөвхөн танд зориулав

The Wasabies хамтлагийн шинэ гишүүдтэй ТАНИЛЦ

“The Wasabies” хамтлаг “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны өсвөр насны охидын хамтлаг. Шоуны анхны дугаар өндөрлөж, тэднийг шилдгээр зарласан мөчийг сайн санаж байна. Ялагч болоод жил хүрэхгүй хугацаанд ямар их зүйл амжуулсныг харахаар гайхмаар. 

Гэвч тэд хэдхэн хоногийн өмнө ээж болсон Аминхүслэн, ээж болохоор зэхэж буй Энхгэрэл нараа хамтлагаас гарч байгаагаа зарлан, цаашдын амьдралд нь амжилт хүссэн. Харин өнгөрсөн амралтын өдөр шинэ гишүүдээ цахим хуудаснаа танилцуулж, шинэ охидынхоо зургийг дэлгэв.

Windy, Jasmine нэртэй шинэ гишүүдийн хувьд хоолойны цар хүрээ, хөөрхөн төрхөөрөө өмнөх хоёр гишүүнээс ялгагдахааргүй гэнэ лээ.

Ямартаа ч, 2018 онд Girls Generation нэртэй дуугаа цацаж байснаас хойш нийт 9 бие даасан уран бүтээлийг youtube хуудаснаа байршуулаад байгаа тус хамтлагийнханд амжилт хүсье.