2022-01-21

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин Шүүдэрцэцэг Тодоог хардсан гэв үү

Жүжигчин Шүүдэрцэцэг хайр дурлалын хувьд азтай нэгэн гэмээр. Анх түүнийг МIXX хамтлагийн Тэмпотой үерхэж байхад нь хүн болгон л хамгийн тохирсон хос гэж байсан ч тэд хоёр тийш болсон.

Үүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин хайрын эзнээ тодруулан Драмын театрын жүжигчин Тодгэрэлийг сонгосон байсан. Байсан гэдгийн учир нь хосууд үргэлж л хамт байгаа зураг зэргээ өөрсдийн цахим сүлжээнд нийтэлдэг байсан ч сүүлийн үед хамт байсан зургаа тэр бүр оруулахаа байсантай холбоотой гэнэ.

Өдгөө нэг нэгнээсээ алс хол амьдарч байгаа ч, салсан гэдгээ үгүйсгээгүй бас холбоотой гэдгээ ч батлаагүй. Жүжигчин залуугийн хувьд найз бүсгүйнхээ араас АНУ-д очсон ч төд удалгүй эх орондоо ирж эрчимтэй биеийн тамираар хичээллэж, бодибилдэнгийн тамирчдаас дутахааргүй болсон.

Гэвч тэрээр Шүүдрээгийнхээ гэрэл зургийг цахим хуудаснаасаа огт устгаагүй. Харин эсрэгээрээ Шүүдрээ бүсгүй хамт авхуулсан гэрэл зургуудаа архивтаа хийсэн байх аж. Жүжигчин Тодоо сүүлийн үеийн уран бүтээлийн сурталчилгааны зурагт самбар дээр нэгэн бүсгүйтэй дотно авхуулсан байх аж.

Үүнийг харсан сошиал хэрэглэгчид Шүүдрээ Тодоогоо харддаггүй юм байхдаа хэмээн шивэр авир хийх болжээ.