2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин Ариунцэцэг Жирэмсэн Болсон Гэв үү

“Эмоци” продакшны жүжигчин Ариунцэцэг “Outlaw” хамтлагийн дуучин Чинзоригтой гэр бүл зохиосон гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. “Амьдралд тавтай морил ОАУСКинонд тоглосноор олны танил болсон жүжигчин Ариунцэцэг өдгөө “Эмоци продакшнд харьяалагдаж яваа.

Анхны бүтээлдээ тоглохдоо махлаг байсан жүжигчин бүсгүй дараагийн цуврал кино болох “Гурван найз”-д нэлээд жин хасан үзэгчидтэй шинэ төрхөөр уулзсан юм. Тэр ч утгаараа бүсгүйчүүд түүний төгс өөрчлөлтийн талаар өөр хоорондоо ам булаалдан ярих болсон.

Жүжигчин Ариунцэцэг 2020 онд одоогийн найз залуу болох Э.Мөнхөө гэх залуутай найзлаад аз жаргал дүүрэн байгаагаа байнга илэрхийлсэн. Тэд эртний танилууд бөгөөд Б.Ариунцэцэгийг амьдрал зохиохоос өмнө нэгнээ мэддэг байжээ. Гэвч Б.Ариунцэцэгийн сонголт Чинзо байснаар тэдний харилцаа түр тасарсан байж. Энэ хугацаанд түүний одоогийн найз залуу гэр бүл зохиолгүй явсаар 30 нас хүрсэн гэдэг.

Б.Ариунцэцэг 2017 оноос хойш буюу амьдралаас авсан сэтгэлийн шарахаасаа үүдэн хэнийг ч амьдралдаа оруулаагүй. Бүтэн гурван жил өнгөрсний эцэст одоогийн найз залуу нь амьдралд нь дахин орж ирснээр харилцаагаа сэргээжээ. Энэ тухайгаа тэрээр “Учрах ёстой хүмүүс хэзээ нэгэн цагт эргэн учирдаг” гэж ойр дотнынхондоо хэлдэг гэсэн шүү.

Хэдийнээ нэг жилийг ардаа орхисон хосууд маань шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа сурагтай.