2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Хатагтай Сүнээ: Би Баян Найзууддаа Дуртай

-Би баян найзууддаа дуртай. Өнөөдөр би ажил дээрээ баян найзтайгаа таарлаа. Амьдрал ахуйнаасаа салсан хэр баргийн байр сав машин тэрэг тэрний энэний амьдрал гэж яриад байдаггүй биеэ даасан хөдөлмөрч залуу байдаг юм. Энэ олон жилийн хугацаанд найзынхаа амнаас нэг удаа бусдыг муу хэлж доог тохуу хийж доош нь хийж байгааг хараагүй сонсоогүй.

Ойр зуурын сонин сайхан хуучилж хөдөө явсан аялалаасаа хуваалцаж их борлосноо гайхуулан ярихад хөдөө гадаа явж борлох нь яагаад биед сайн Монголчууд яагаад арьсны хорт хавдраар өвчилдөггүйг статиск судалгаатай нь хуваалцаж байна. Надад ч таатай байлаа.

Харин тэр их эрүүл бас өнгөлөг харагдаж байлаа. Сайхан харагдаж байгаагаас илүү эрүүл харагдаж байгаад нь баярлан талархаж хэлэхэд тенниссээр хичээллэж байгаагаа хэлж хамт хичээллэхийг урьсан. Таатай бөгөөд сайхан санал. Зөв нөхөрлөл зөв харилцаа. Үүгээрээ би юу уламжлах гэсэн бэ. Баян ядуугын ялгаа яг юунд байдаг вэ?

Өмссөн зүүсэн унасан эдэлсэндээ юу? Мэдээж байж болох ч Баян амьдрах ядуу амьдрах нь зөвхөн таны тархины хэмжээнд бий. Миний мэдэх амжилттай яваа бусдын хэлдэгээр баян гэх залуучуудын хэний ч амнаас хэн нэгнийг муулж байгааг сонсоогүй ээ. Тэд тийм юм боддоггүй ч байх. Бид уулзахдаа дандаа ажил бизнес нөхөрлөл яаж хөгжих талаар, яаж алдаанаасаа суралцаж хуваалцаж илүү сайн байж болох талаар мэдлэг хуваалцдаг. Хэн нь ч хэндээ атаа жөтөө үгүй. Хэн нь хэнээсээ ч өнгө мөнгө царай алддаггүй.

Цагийг таатай өнгөрүүлсэн дурсамжаа бүтээлцээд л салдаг. Харин би ядуу найзуудтайгаа уулзах тийм дуртай биш… Муухай сонсогдож болох ч тэд одоог хүртэл ахуйнаасаа салаагүйгээр барахгүй үргэлж гомдоллож ийм амьдарч байгаадаа заавал хэн нэгнийг, эсвэл шалтаг олж буруушаадаг. Тэд зөвлөхгүй тэд шүүмжилдэг. Чиний оронд би байсан бол бла бла… Ойр ойрхон уулзаж эсвэл утасдаж мсж бичиж мэнд мэдэхгүй л бол өөр болсныг нь гайхаж үг хаян уулзах бүрдээ уух санал тавьдаг ч хэзээ ч тооцоогоо өөрсдөө хийдэггүй. Даалгах гэдэг тэдэнд хэвийн үзэгдэл. Найз гэж үнэндээ ямар хүнийг хэлэх вэ? Найз гэж шаардлагатай үедээ аз жаргал баяр гунигаа хамт хуваалцаж цагийг таатай өнгөрүүлэхийг хэлэх болохоос нэг нэгнийхээ ачааг хамт үүрэлцэхийг, чиний өмнөөс хариуцлага хүлээхийг хэлдэггүй. Иймээс л би тархи сэтгэлээрээ баян найзууддаа дуртай бас хайртай