2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин А.Хишигдалай: Энэ зарим хүмүүс минь болиод өг! Монгол хүн Монголын нэрийг мандуулаж буй хүндээ сэтгэлийн дэм өгөж болохгүй юм байхгүй шүү дээ.

Оюутан байхдаа Universe best songs шоунд нэгэн улаан хацартай, бондгор охин орж байсан нь одоогийн супер стар А.Хишигдалай. Тэрээр өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд төрөл арилжиж, их хотын ганган хээнцэр бүсгүйчүүдийн нэг болсон.

Гоо үзэсгэлэнтэй тэрээр харилцахад муухан эр хүнээс илүүтэй шударга шулуун, үг хэл ам нь хурц нэгэн. Токио 2020 олимпын тамирчид эх орондоо ирэхийг догдлон хүлээн суусан гэвч өөрийн эрхгүй Монголчууддаа гомдон өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлийг бичжээ.

Моломтой холбогдсон ийм дугаартай байгаа гээд мессеж явуулж байна ямартай ч БАЯНГОЛ зочид буудалд байрлаж байгаа бөгөөд 17 цагт буудалд нь уулзахаар боллоо. Уулзаж цэцэг бэлэг өгөх хүсэлтэй залуус тэнд хүрээд ирээрэй.

-17:00 цагт гозойж байна. Алд цэнхэр хадаг Мөнгөн аягтай сүүгээ бариад зогсож байя. Сэтгэлийн л дэм сэтгэлийн бэлэг болохоос занг нь эвдэлэх хэмжээний өгөх мөнгө эрх мэдэл нь бидэнд байхгүй ээ. Монгол хүн Монголын нэрийг мандуулаж буй хүндээ сэтгэлийн дэм өгөж болохгүй юм байхгүй шүү дээ. Энэ зарим хүмүүс минь болиод өг! гэжээ

Моллайд баяр хүргэчих, ярилцлага авчих хэл устай, соёлтой хон шоортой сэт гүүлч байсангүй. Хүрэл медаль авсан хоёр тамирчид руу бүх сэтгүүлчид очоод Моллай дээр хэн ч ирсэнгүй. гэх мэтчилэн хүмүүсийн сэтгэгдэл сошиалаар тархаад байна. Токиогийн олимпоос ирсэн тамирчиддаа угтаж авах үеэр шууд лайв хийхэд лайв дээр Сайед Моллай буюу Олимпын мөнгөн медалт тамирчин дээр хэн ч очсонгүй олны дунд ган цаарханаа зогсож байгаад явсан дүр зураг үзэгджээ. Уг лайвыг үзсэн иргэд маш ихээр халаглаж байгаа ажээ.