2021-09-20

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Эмоци Г.Эзэнмөнх СОЛОНГОС ЖҮЖИГЧИН ШИГ БОЛОХЫГ ХҮСДЭГ

“Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөн. Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан. Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ.

Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

Тэрээр өөрийгөө Солонгосын жүжигчинтэй адилтгажээ. Нээрээ ч төстэй юм уу гэх сэтгэгдэлүүд хөврөх бөгөөд үүнд эрхэм жүжигчин сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Түүнийг “9009”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз” зэрэг уран бүтээлээр нь хүмүүс сайн мэднэ.