2021-09-21

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Н.Цэлмүүн: Өөртөө Итгэлтэй Байхын Тулд Байнга Өөрийгөө Сорих Хэрэгтэй

Загварлаг бөгөөд хүчирхэг эмэгтэй гэж тодорхойлж болох цөөнгүй эмэгтэй Монголд бий. Харин тэдэн дотроос хүнд үйлдвэрлэл, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг, олон мянган ажилтнаас бүрдсэн том корпораци удирддаг эмэгтэй хуруу дарам цөөн. Тэдний нэг болох МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Шарк Н.Цэлмүүн.

Тэрээр өдгөө гурван хүүхдийн ээж. Багаасаа чинээлэг баян айлд өссөн түүний lifestyle нь хүртэл европ бүсгүйчүүдийг санагдуулам.

Монгол бүсгүйчүүд ихэвчлэн дорнын соёлыг дагаж арьсаа аль болох цайруулахыг эрмэлздэг бол шарк Н.Цэлмүүн арьсаа борлуулахыг хичээдэг. Учир нь өрнийн бүсгүйчүүдийн хэн мөнгөтэй, боломжийн амьдралтай нь хөрслөг бор арьстай болохыг чухалчилдаг гэдэг.

Яг энэ хэв маягаар шарк бүсгүй ч борлосон арьсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Угаас брендлэг хатагтай гэгддэг түүнд борлосон арьс, өмссөн бренд хоёр нь зохисон ч зарим хүмүүс түүнийг зураг авахуулах мэдрэмж тийм ч сайн биш юм хэмээн жиг жуг хийцгээх нь түүний чихэнд хүрээд амжсан гэдэг

Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд Хонг Конг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженер, Харвардын “Executive Education хөтөлбөрт хамрагдаж байжээ.