2021-07-28

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Жүжигчин О.Мөнхдалай гэртээ ирлээ

Залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй салж, дахин шинэ амьдрал зохиох нь асуудал биш болсон үед бид амьдарч буй. Олонд үлгэр жишээ болсон гурван хүүхэдтэй байж салаагүй сайхан яваа гэр бүл хэмээн шар хэвлэлийн хуудаснаа заларч явсан “Хувьсал” продакшны нүүр царай болсон эрэгтэй жүжигчин О.Мөнхдалай, фото модель Зулгэрэл нар хоёр тийш болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

О.Мөнхдалай Бээжинд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. Азийн топ модель өргөмжлөлт загвар өмсөгч Монголын эрэлттэй эрэгтэй жүжигчин. Хүн биеэ сайхан авч явна гэдэг нөр их хөдөлмөр. Өглөө бүр 400 удаа “гэдэсний таталт” хийдэг О.Мөнхдалай хөдөлмөрч залуу.

Эхнэр, гурван хүүхдээрээ гоёж, “Бурхны өгсөн бэлгийг буцаахгүй. Хэдэн ч хүүхэдтэй болоход бэлэн” гэж ярьж байсан О.Мөнхдалайгийн “толгой эргэж”, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарсан. Харин салсан “хэргийн эзэн” нь дуучин А.Хишигдалай. Жүжигчин О.Мөнхдалай, дуучин А.Хишигдалай хоёр хамт амьдарч байгаагаа зарлаагүй ч, европт хамтдаа аялсныг нь хэрэг дуртай хүмүүс инстаграмдаа оруулсан зургаар нь илрүүлсэн.

Зулгэрэл Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн Mi amor дууны клипэнд тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Lumino хамтлагийн Парист хоёулаа болзоно дууны клипэнд тоглосон юм. Ээжийн үүргээ сайн гүйцэтгэж яваа тэрбээр ажил, уран бүтээлээ хослуулсаар энхрий үрсээ өсгөсөөр явна.

Мөн жүжигчин МУСТА О.Мөнхдалай Шадар сайд Я.Содбаатарын зөвлөх болсон. Энэ тухай хэдэн өдөр сошиалаар шуугисан билээ.  МАН-ын гишүүн, НАМЗХ-ны идэвхтэй гишүүн О.Мөнхдалай саяхнаас гэртээ эргэн тухай ярих болов. Учир нь эхнэр гурван хүүхэдтэйгээ хамт авахуулсан зураг олон нийтэд тарж, О.Мөнхдалайг “зөв шийдвэр гаргалаа” гэж баяр хүргэж байна