2021-07-28

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Б.Мөнхбаясгалан: Нэг муу сумын даргыг айлгаж хэдэн байцаагчийг самарчихаад “Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” ч гэх шиг

АТГ, Эрvvгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан Замын-Үүд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, тус суман дахь АТҮТ-ийн салбарын дарга нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 

Нийт зургаан албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд нэгжлэг, шалгалтын ажиллагааг явуулж байна. Албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 саатуулах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж.

Уг үйл явдалтай холбогдуулан сэтгүүлч Б.Мөнхбаясгалан бичихдээ, Нэг мyy сyмын дaргыг aйлгаж хэдэн бaйцаагчийг caмарчихаад Зaсгийн газар Замын-Үүдийн мaфитай тэмцэнэ ч гэх шиг. Сyмтайгаа тэмцдэг Зaсаг гэж бaйдаггүй юмаа.

Зүгээр Сү.Батболдоо гишүүнээс нь чөлөөлөөд Сү-гийнхээ хадам дүү Гаалийн Ерөнхий газрын дарга Асралтаас эхэлсэн бол сая мaфитай тэмцлээ гэж тодорч болно оо!!! гэжээ.