2021-07-28

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Дуучин Ука: Надад Та Нарын Амнаас Гарч Байгаа Үгс Таалагдахгүй Байна

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өнгөрсөн долоо хоногт Цахим наадмын талаар хэлсэн үгнээсээ бол олон нийтээс нилээдгvй хатуу vгнvvд сонсоод авсан. Энэ талаараа өөрийн vзэл бодлоо ийн илэрхийлжээ.

“Монголчуудаа цахим ертөнцөд жаахан соёлтой баймаар байна. Муу муухай үгс ингээд жишиг болоод тогтчих юм бол үүнээс болж сэтгэлзvйн хямра л д  өртөх цаашлаад амь д явах сонирхолгvй хүн олон гарна.

Надад та нарын амнаас гарч буй vгс таалагдахгүй байна. Хэн ч ажил хийгээд цалин хөлсөө авдаг биздээ. Vнэгvй дуулна гэж байхгvй. Гэхдээ урлагийнхан бид янз бvрийн хандив, тусламжийн арга хэмжээнд үргэлж сайн дураараа оролцож дуу хуураа өргөдөг шvv дээ.

Хэн нэгэн алдаж буруу хэлэх үед нь vзэл бодлыг нь хvндэтгэн өөрийн санаа бодлоо соёлтойгоор илэрхийлэх хэрэгтэй болов уу. Сoшиалд хэцvv байдалд орсон хэн нэгнийхээ сэтгэл санааг сайн дэмжиж байгаарай.

Миний хувьд урлагийн салбарт өөрийн хййж чадах бүхий л зүйлээ хийх болно. Хийсээр ч байна. Энэ цаг үед намайг дэмжиж сэтгэл санаагаар дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Цахим наадмын хувьд би ажлаа л хийж явсан, асуултанд нь л хариулсан. Эрүүлээ өөрсдийгөө хамгаалаад, зурагтаар юмаа үзээд байгаа хүн байгаа би энийг л хийсэн. Урлагийн бид яаж ийж байгаад гоё контентийг бэлдэж хүмүүстээ хүргэхийг хүсч байна. Миний хийж чадах зүйл бол урлагаар дамжуулж дэмжигч, сонсогч нараа сэтгэл санаа, дархлааг дэмжих явдал юм хэмээн тэрбээр дотоод сэтгэлээ уудласан юм.