2021-07-28

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Б.Навчаа: Сэлфи Хийхдээ Битгий Инээ. Цаадуул Чинь Биднийг Болгоод Амьдраад Байна гэж Бодоод Байна.

Эршүүд байдал, шударга шулуун үгтэй гэдгээрээ урлагийнхнаас ялгардаг хүн бол мэдээж жүжигчин Б.Навчаа юм, Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй тэрээр сошиал орчинд идэвхтэй нэгэн.

Түүний жинтэй хэдэн үг хэлснүүдээс дурдвал: Сэлфи хийхдээ битгий инээ. Цаадуул чинь биднийг болгоод амьдраад байна гэж бодоод байна.Ажил хиймээр байна амьдармаар байна. Юун наадам бэ? Тэр мөнгөөрөө амьсгалын аппратаа ав л даа.

Тэрээр мөн өөрийн унадаг унаагаа олноос нэлээд өмөөрөн ийн бичжээ: Юм л бол муусайн Prius гэж муулах юмаа.Prius муу машин биш шүү дээ. А цэгээс Б цэгрүү биднийг бага түлшээр саадгүй хүргээд өгч байна хөөрхий.

Машиндаа биш дотор нь суугаад жолоодож яваа иргэндээ л хамаг учир нь байгаа. Нэгэнт та хотын замын хөдөлгөөнд орж байгаа бол соёлт иргэнийхээ үүргийг гүйцэтгэж хөдөлгөөнд соёлтой оролцоод л сурчих. Нэгэндээ хэдхэн секунд хүлээцтэй хандаад зам тавьж өгөөд сурчих.Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөд сурчих. Юу нь тийм хэцүү байнаа.Би ч өөрөө Prius унадаг. Том оврын машин унадаг байсаан. Гэхдээ энэ эдийн засаг доройтсон үед Prius л хамгийн хэмнэлттэй унаа гэдгийг унаж яваа жолооч нар андахгүй байлгүй. Яадгын би Prius-ээ өмөөрнө. гэжээ