2021-09-19

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Малчид 1 кг Махны Үнийг 50,000₮ Болгож Хотод Зарна гэжээ

Үндэсний их баяр наадмыг нийслэлд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаа Засгийн газраас өнөөдөр зарлалаа.

Харин орон нутагт баяр наадмыг хэрхэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдөр гаргасан Засгийн газрын тогтоолоор орон нутгийн баяр наадамтай холбоотой давхар шийдвэр гаргасан. Бүх аймаг, сумын Үндэсний их баяр наадмыг нийслэлтэй адил нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Мөн хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг Үндэсний их баяр наадмын адилаар нэг жилээр хойшлуулж байгаа” гэв.

Ингэснээр улсын хэмжээнд наадмыг тэмдэглэхгүй байх эцсийн шийдвэр гарлаа.

Өмнө нь 7 дугаар сарын 20-ноос орон нутагт баяр наадмыг тэмдэглэх эсэхийг коронавирусийн халдварын нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл уг шийдвэрт малчид Улаанбаатар хотруу мах оруулахгүй мөн үнийг нь хэт өндөр болгоно хэмээн уриалж эхэлжээ.

2

3

4

5