2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Шведэд муудсан май загасны консерв маш алдартай

Манай дэлхий дээр нийт 210 гаруй улс байдаг. Улс бүр өөр өөрийн гэсэн хоолны өвөрмөц соёлтой мөн онцлогтой. Тэгвэл орон орны хоолны талаарх сонирхолтой 20 баримтыг хүргэж байна. 

1. Япончууд эрт дээр үеэс олон төрлийн далайн гаралтай хүнсийг хэрэглэж ирсэн. Тиймээс хоол боловсруулах системд нь далайн гаралтай хоол хүнсийг задлах тусгай бичил биетүүд бий болсон байдаг. 

2. Европчууд луувангийн түрүүг нь биш ишний навчийг нь иддэг байжээ. Одоо ч Португалд луувангаар биш ишний навчаар нь чанамал хийдэг хэвээрээ юм байна. 

3. Скандинавын орнуудад муудсан загасаар хоол хийдэг уламжлал байдаг аж. Тухайлбал, Исландад халимны муудсан махыг борцлох маягтай хатааж хэрэглэдэг байна. Харин Шведэд муудсан май загасны сюрстремминг /нэг төрлийн консерв/ маш алдартай.

 4. Чили улсад хэзээ ч хоолыг гараараа барьж иддэггүй заншилтай. Тавганд ямар хоол, хүнс байхаас үл шалтгаалж хутга хэрэглэх ёстой байдаг. 

5. Хятадууд гоймонг урт наслахын бэлгэдэл гэж үздэг тул хэсэг хэсэг болгон хуваахыг цээрлэдэг. 

6. Японд шөлт болон гоймон идэж байхдаа чанга чанга сорох өвөрмөц заншил байдаг. Энэ нь тогоочид хоол таалагдаж буйг илтгэдэг аж. 

7. Казахстанд зочиндоо хэзээ ч цайгаа аяга дүүргэж өгдөггүй. Энэ нь ирсэн зочиндоо сэтгэл хангалуун, тааламжтай хандаж буйн илэрхийлэл гэж үздэг. Хэрвээ цайг аяганы амсраар бялхуулж дүүргэж хийвэл зочиндоо сэтгэл хангалуун бус, хүлээж авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж буй хэлбэр гэж үздэг ажээ. 

8. Францид идэх гэж талхаа тавагны ирмэг дээр биш ширээн дээр тавьдаг. заншилтай. Мөн хоолныхоо өмнө талх, шарсан талх идэх нь муу гэж үздэг байна. 

9. Өмнөд Америкт каталок сүмийн тэргүүн усан гахайг загас хэмээн зарласан бөгөөд мацгийн үеэр идэж болно хэмээн зөвшөөрчээ. Тиймээс олон оронд усан гахайг дэлхийн олон оронд хүнсэнд хэрэглэсээр байна.  

10. Дэлхийн хамгийн том хоол бол Морокко улсын уламжлалт хоол болох шарсан тэмээ юм.  Шарсан тэмээний дотор  бүтэн хонь, 20 тахиа, 60 өндөг хийж, амталдаг ажээ.

11. Франц улсад камамбер бяслагийг хадгалах хугацаа нь дуусах дөхөхөөр илүү онцгой амттай болдог хэмээн үздэг байна.  

12. Хятад, Японд хризантем /шиваантиг/ цэцгийн дэлбээ хамгийн алдарттай амттанд тооцогддог. 

13. Эртний ромд яншуйгаар аяга, тавгаа чимэглэдэг байжээ.  Учир нь хоол, хүнсийг нь дайснууд хордуулсан байвал яншуй хорыг саармагжуулах чадвартай гэж үздэг байж. 

14. Өдөр бүр 27 сая орчим Америк хүн Макдоналдст хооллодог. 

15.. Филиппинд кокосыг хагалалгүйгээр хувааж чадвал сайны бэлгэ тэмдэг гэж үздэг. 

16. Францын зоогийн газрууд 19 дүгээр зууны дунд үе хүртэл үйлчлүүлэгчийн захиалсан бүх хоолыг нэг тавганд хийж авчирч өгдөг байжээ.  Харин Оросын хунтайж Францид айлчлахдаа цэсэнд байгаа хоолноос захиалахдаа захиалга бүрийг өөр өөр тавганд хийж өгөхийг зөвлөжээ.  Түүнээс хойш энэхүү аргыг газар сайгүй ашиглаж эхэлсэн байна. 

17. Европын холбооны хууль тогтоогчид өргөст хэмх, улаан лооль, хулуу, гишүүнэ, лууван, цагаан гааг албан ёсоор жимс хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

18. Японд сушиг гараараа идэх нь зөд дадал гэж үздэг.  Ресторанд орж ирсэн үйлчлүүлэгч тогоочийг хүндэтгэж буйгаа ингэж илэрхийлдэг хэмээн үздэг байна. 

19. “Наполеон” тортыг анх Францын хаана Наполеоныг Оросоос хөөж гаргасны 100 жилийн ойгоор Москвагийн нарий боовчид хийж байжээ. Энэхүү амттан нь гурвалжин хэлбэртэй байдаг нь Франц дайчдын малгайтай адилтгаж хийсэн учраас тэр гэнэ.  

20. Эртний Орос улсад хүрэн манжингийн шөл буюу боршийг манжингийн квасс гэж нэрлэдэг байжээ.