2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Шведийн хоолны газрууд шинэ хязгаарлалтын дагуу зөвхөн ганцаараа яваа хүнд үйлчилнэ

Худалдааны төвүүд болон их дэлгүүрүүдийн хөл хөдөлгөөнийг багасгахын тулд Шведийн Нийгмийн эрүүл мэндийн газраас даваа гарагаас эхлэн хоолны газрууд дахь кафе, ресторанд хязгаарлалт хийхээр болжээ. Тэд зөвхөн ганцаараа ирсэн зочдод үйлчлэхийг зөвшөөрч байгаа юм.

Хүнсний дэлгүүр доторх хоолны газрууд нь өндөр эрсдэлтэй орчин гэж үзэж байгаа тул хязгаарлалтыг хэрэгжүүлж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Пеллинг Синьхуа агентлагт мэдээлэв.

Хүмүүс дэлгүүр хэсэхээс өөр зорилгоор худалдааны төвүүдээр зочлохгүй байхыг бид хүсч байна. ” Энэ газар нь бусадтай уулзах тухтай газар биш юм”гэж Пеллинг хэлэв.

Энэхүү шинээр үүсч буй хязгаарлалт нь зөвхөн тусдаа
орох гарах хаалгагүй байгууллагуудад л хамаарна. Хүүхэдтэйгээ ирсэн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст шинэ дүрэм хамаарахгүйгээр үйлчилнэ.

Засгийн газар хоолоо авч явахаар захиалдаг газраас бусад бүх ресторануудыг 20:30 цаг гэхэд хаах ёстой гэж зарласнаас хойш хоёрхон хоногийн дараа ийм шийдвэр гаргажээ.

YUNA

Эх сурвалж: swedennews.net