2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Стокгольм хотод заавал үзэх ёстой 12 газар НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Стокгольм хот бол зун ч, өвөл ч үргэлж гайхалтай байдаг. Хэрвээ та зөвхөн гэр ажил гэсэн газруудаар л явдаг бол өөртөө хэдэн өдөр зав гаргаад эдгээр газруудаар ороод үзээрэй.

Нэг өдөрт бүгдийн бол үзэж амжихгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч та амралтын өдрөө товлоод гэр бүл найз нөхдөөрөө хамтдаа үзээрэй. Архипелаг болон Дроттнинголм ордонд аялахын тулд дор хаяж бүтэн өдөр болно. Хамгийн сүүлд нь хүнд дурсамж зураг хоёр л үлддэг юм шүү тийм болохоор та өөрөө өөртөө ямагт бяцхан дурсамж үлдээж байгаарай ажил бол ажил шүү дээ хэзээ ч дуусахгүй.

Бид Стокгольм дахь заавал үзэх ёстой арван хоёр газрыг хүргэж байна.

1. Гамла Стэн, Хуучин хот /Gamla Stan, the Old Town/

Гамла Стан нь үзэсгэлэнт газрууд, зоогийн газар, кафе, баар, дэлгүүр хэсэх газруудаар дүүрэн байдаг. Маш нарийхан чулуун гудамжууд, өөр өөр өнгөөр баригдсан барилгууд нь Гамла Станд өвөрмөц шинж чанарыг харуулдаг. Энд Хааны ордон зэрэг хэд хэдэн үзэсгэлэнтэй музей, үзмэр бий.

2. Хааны ордон /The Royal Palace/

Хааны ордон бол Европын орднуудын урт жагсаалтад тэргүүнд багтдаг ховор газруудын нэг юм. Уг барилга 600 гаруй өрөө бүхий дэлхийн хамгийн том ордон. Хэрвээ та хүсэх юм бол энэхүү газар нь зочдод үргэлж нээлттэй байдаг. Хааны орон сууцнаас гадна хаадын түүхийг агуулсан гурван музей байдаг шведийн түүхийг та эндээс мэдэж болно.

3. Арал /The Archipelago/

Стокгольмын Архипелаг нь 30,000 орчим арал, чулуулаг багтдаг байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. Стокгольм хотын төвөөс хялбархан очих замтай. Уг гарыг хүрээлээд тархсан олон зочид буудал, нийтийн байр, ресторан, музей байдаг. Энэ бол зүгээр л хамгийн ойрхон салхинд гарах, цэвэр агаар амттай хоол, нам гүн тайван амгалан байхад яг тохирох газар.

4. Скансены музей /Skansen Open-Air Museum/

Скансен бол дэлхийн хамгийн эртний задгай музей юм. Энэ нь 1891 онд анх байгуулагдсан. Скансен бол Стокгольмерууд болон жуулчдын очих хамгийн дуртай газар юм. Энэ газар нь дээхэн үед хэрхэн амьдарч байсан тухай харуулдаг та яг л цаг хугцаагаар аялсан мэт тийм л сонирхолтой газар. Түүхэн барилга байгууламж, бүс нутгийн өвөрмөц Нордикийн амьтад, хүүхдийн аквариум, амьтны хүрээлэн байдаг гэнэ. Хүүхдүүдээ дагуулаад нэг үзэхэд бол хөгжилтэй дурсамж үлдэх байх.

5. ABBA хамтлагийн музей /ABBA the museum/

АББА музейд бүх цаг үеийн хамгийн алдартай Швед хамтлагийн хөгжим, хувцас, дууны үг, мюзикл, киног дэлгэн үзүүлжээ. Музей нь орчин үеийн бөгөөд зочдодоо интерактив, дурсамжтай, мэдээж хөгжмийн мэдрэмжийг өгөх зорилгоор бүтээгдсэн юм. Абба хамтлагийг сонсох дуртай Аав ээж ах эгч нартаа гарын бэлэг авч өгөхөд тохирох газар шүү.

6. Васа музей /The Vasa Museum/

Васа музей нь дэлхийн шилдэг музейнүүдийн тоонд ордог бөгөөд Скандинавын хамгийн олон үзмэртэй үзмэр юм. Хүчирхэг Васа байлдааныхөлөг онгоц 1628 онд Стокгольм хотод хөмөрч живсэн байна. 333 жилийн турш далайн ёроолд явсны дараа уг хөлгийг гаргаж ирэн түүхэн үзвэр болгосон юм. Васа бол дэлхийн цорын ганц хадгалагдан үлдсэн 17-р зууны хааны хөлөг онгоц юм.

Үргэлжлэл бий…