2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

ШВЕЙЦАРЬ УЛСАД СУРАЛЦСАН МИНИЙ ТУРШЛАГА

Намайг Батсуурийн Бадсэр гэдэг. Швейцарь улсад суралцахаар төлөвлөж байгаа та бүхэнтэй өөрийн туршлагаасаа хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Альпын уулс, швейцарын банк, швейцарь хутга, чанартай бугуйн цагаар нь хүн бүрийн мэддэг Швейцарь энэ орныг сонгох болсон шалтгаан бол нэгдүгээрт миний сонгон суралцаж байгаа мэргэжлээр дэлхийд тэргүүлдэг, хоёрдугаарт явж үзэх хүсэлтэй байсан, гуравт Европ соёл амьдралын хэв маяг азиуд биднээс тэр дундаа Монголчууд биднээс юугаараа  ялгаатай вэ? гэдгийг мэдэх чин хүсэлтэй байсан нь энд ирэх шалтгаан болсон.

Анх Швейцарь оронд ирэхэд миний төсөөлж байсан төсөөллөөс хол зөрүүтэй санагдаагүй харин ч төсөөллөөс минь илүү орон болохыг энд суралцаж байгаа хугацаандаа мэдэрч байна.

Мэдээж хүн бүрт энэ орны амьдралын орчин өртөг гээд энэ зүйлүүд их сонирхолтой санагдаж байгаа нь гарцаагүй биз. Швейцарь орон нь найман сая хүн амтай Европын төв хэсэгт багахан зайг эзлэн Герман, Итали, Франц гэсэн улсуудтай хил залган оршдог.

Нэг хачирхалтай зүйл нь өөрийн гэсэн үндсэн хэл гэж үгүй өгүүлбэрийн эхэнд дурьдсан орны хэлүүдээр аль оронтой илүү ойрхон байна тэр хэсгийн хүмүүс нь тухайн орны хэлээр ярих жишээтэй. Жишээ нь Швейцарын дээд хэсэг нь Герман улстай хил залгаж байвал тухайн хэсгийн хүмүүс нь германаар ярьж, Герман соёл, Герман хүмүүс шиг зарчимч байх жишээтэй.

Энд нэг зүйл нэмээд хэлэхэд өөрийн гэсэн үндэсний хэлтэй байх ямар их давуу талтай вэ гэдгийг энд ирээд мэдэрсэн. Зарим хүмүүс танайх Орос, аль эсхүл Хятадаар яьрдаг уу? гэж асуухад нь нүүр бардам Монгол гэсэн хэлээр ярьдаг хамгийн хэцүү хэрнээ хамгийн сайхан хэл гэж хэлэх үнэхээр сайхан.

За энд амьдралын баталгаа бол зуун хувь гээд хэлчих юм бол нэг их зөрөөд байхгүй л байх. Бидний хэлж заншиснаар нэг ч тэнэмэл хүн гэж үгүй. Швейцарь хүмүүс манай орон дэлхий дээр байгаа ямар ч аюулгүй орны нэг гэдгээрээ үнэхээр бахархадаг.

Шөнө эмэгтэй хүн ганцаараа хаашаа ч явсан юу ч тохиолдохгүй гэдэг юм билээ. Хүмүүсийн амьдрах орчин тайван, хүссэн ажилаа хийж хүссэн хэмжээгээрээ цалин авдагтай нь ч холбоотой байх. Өндөр цалингийн системээ дагаад амьдралын өртөг өндөртэй орнуудын нэгэд ордог байх. Ер нь швейцарь хүмүүсийн амьдралын хэв маяг бол их тайван.

Ням гараг бүр бүх үзвэр үйлчилгээ, дэлгүүр гээд бүхий л зүйл нь амардаг. Харин Бямба гарагт хүмүүс нь гэр бүлээрээ цагийг өнгрүүлдэг нь эндхийн хэв маяг гэлтэй. Тэд үнэхээр нэг хундага вино шимээд хэдэн цагаар ч хамаагүй яриад сууж чадах хүмүүс.

Хоолны соёл, вино гээд Европ хүмүүстэй ярих хэрэггүй гэсэн үгтэй энд ирээд өөрийн биеэр мэдрээд ойлгосон. Ийм тайван орчинд стресс байхгүй амьдарч байгаа хүмүүс удаан амьдрахаас ч биш яах билээ. Замын түгжрээ гэж ёстой мэдэрсэнгүй.

Манай монголоор бол байрнуудын голд байх тийм нарийн замтай хэрнээ энэ олон машин нэг ч түгжрэлгүй явах нь сайхан. Швейцарь хүнтэй найз болох тийм ч амар биш тэдэнд хугацаа хэрэгтэй байдаг. Тэд өөрийн найзуудын хүрээлэлдээ шинэ хүн нэмэх тийм ч таатай ханддагүй.

Тэд бол хүнд итгэхээс илүүтэйгээр өөртөө итгэ гэсэн үгийг уриа болгодог ерөнхийдөө хаалттай хүмүүс гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Харин нэг итгэлийг нь олоод хэзээ ч хуурахгүй сайн хүн гэдгээ батлаад тэдэнтэй нөхөрлөж чадах юм бол тэд хэзээ ч орхиж явахгүй бүхий л амьдралаа чамтай найзалж  өнгөрөөж чадах тийм л хүмүүс бол Швейцарчууд юм.  

Энд ажилд орно гэдэг тийм ч амар зүйл биш. Учир нь хууль маш чанга учир бидний хэлж сурснаар хараар ажиллах бол бүр ч хориотой. Харин хууль ёсны дагуу ажиллах зөвшөөрөл аваад ажиллах юм бол бүх зүйл нээлттэй. Нэг зүйл энд хэлэхэд хэрэв буудлын чиглэлээр сурах гэж байгаа бол нэг давуу тал нь 6 сар суралцаад 6 сарын хугацаанд сурсан зүйлээ дэлхийд нэртэй буудлуудад цалинтай дадлага хийх болож юм.

Эцэст нь ийшээ ирэх гэж төлөвлөж байгаа бол бичиг баримт гээл бүхий л зүйлээ сайн төлөвлөх хэрэгтэй. Учир нь тэд өөр орноос ирж байгаа хүмүүсийг их нарийн шалгадаг юм шүү. Ийшээ ирэх гэж тэмүүлж байгаа залуучууддаа төгсгөлийн оронд “Мөрөөдлийнхөө төлөө урагшаа” 

Баярлалаа Батсуурийн Бадсэрээ