2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Хэрхэн, Яаж Швед улсын сургуульд суралцах вэ?

Швед улсын бүртгэлийн системийн онцлог нь ¨Их дээд сургуульд элсэх бүртгэлийн алба¨ юм. Уг байгууллага нь Швед улсад байдаг ойролцоогоор 50 гаруй их дээд сургуулийн элсэлтийн бүртгэл болон бүртгэлийн хариуг хариуцаж ажилладаг. Энэ нь та олон сургуульруу олон хүсэлт явуулах шаардлагагүйгээр зөвхөн энэ байгууллагын website болох www.universityadmissions.se-д өөрийн шаардлагатай бүх бичиг баримтыг суулган, хүссэн их дээд сургуульдаа apply хийж болох юм.

Та энэ вэб хуудаснаас Швед улсын англи хэл дээрхи академик түвшиний бүх сургалтыг харах ба өөрийн хүссэн анги аль их дээд сургуульд байгааг эсвэл хүссэн их дээд сургуульд тань ямар анги байгааг мэдэж авч болно.

Хамгийн эхэнд таны хийх шаардлагатай зүйл бол өөрийн email-р уг хуудсанд account нээх юм. Өөрийн төрсөн он, сар, өдөр мөн гэрийн хаяг болон утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай байдаг. Мөн та олон сургууль анги сонгосон байсан ч нэг л удаа бүртгэлийн хураамж төлөх ба энэ нь ойролцоогоор 900 крон буюу 270,000 төгрөг юм.

  • Та бакалаврын түвшинд apply хийхэд 8 хүртэлх сонголт хийж болно. Энэ нэг их дээд сургуулийн 8 өөр анги байсан ч болно, эсвэл 8 өөр их дээд сургуулийн өөр өөр ангиуд ч байж болно. Хамгийн чухал санах зүйл нь юу вэ гэвэл та хамгийн эхэнд сонгосон сургуулийн ангидаа тэнцэн орвол бусад сонголтууд тань хүчингүй болдог байгаа. Энэ нь та хамгийн их орох хүсэлтэй байгаа сургуулиа 1-8 гэж ангилан байршуулах юм.
  • 1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • 2. Паспортын хуулбар
  • 3.Англи хэлний шаардлага хангах олон улсын шалгалтын оноо /https://www.universityadmissions.se/en/entry-requirements/bachelors-requirements//
  • Харин Магистрын түвшинд 4 хүртэлх сонголтыг яг адилхан зарчимтайгаар байршуулах юм.
  • 1. Ерөнхий шалгуурыг хангасан 4 жилийн бакалаврын зэрэг
  • 2. Паспортын хуулбар
  • 3.Диплом-н хуулбар – ар өвөргүй бүх хуудсыг
  • 4. Англи хэлний шаардлага хангах олон улсын шалгалтын оноо
  • 5.Apostille гэрчилгээ
  • 6.Бусад шаардлагатай бичиг баримт – Motivation letter, essay etc //https://www.universityadmissions.se/en/entry-requirements/masters-requirements/

Бүх бичиг баримтууд эх хувилбар, баталгаат орчуулгатайгаа байх шаардлагатай.

Эх сурвалж: tomyo.mn