2023-03-27

Сосinа

Cocina

Өчигдөр Урсгал сөрж баавартай зогссон МАШИН Унгарын ЭСЯ-ны автомашин байжээ

Өчигдөр буюу 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гадаад хэргийн яамны баруун урд замд Прадо 150 маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон.

Дипломат ямба эрхтэй байлаа ч Монгол Улсын хууль журмыг зөрчих ёсгүй хэмээн иргэд бухимдаж энэ тухай мэдээллийг цахим орчинд цацсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас “Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрх, эрх ямбанаас хамаарч хариуцлага тооцох эсэх нь шийдэгдэх юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас Гадаад харилцааны яамны Интерполын үндэсний товчоогоор дамжуулан тухайн улсын Элчин сайдын яаманд хандаад байгаа аж. Урсгал сөрж зогссон ДК дугаартай автомашины ойролцоо байсан иргэдийн мэдээлж буйгаар “тухайн автомашин нь манай улсад суугаа Унгар улсын Элчин сайдын яамны автомашин” байжээ.