2022-11-28

Сосinа

Cocina

Монголоос Хятадад очсон 30,000 хонь 12 хоног тасралтгүй тойргоор эргэлдсэн гэв үү?

Хятадын Засгийн газарт 30 мянган хонийг бүрэн хүлээлгэн өгөх ёслол (2020.10.22) Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон. Өмнөд хөршид ковид-н халдвар ид дэгдэж байх үед буюу өнгөрсөн 20 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь “бэлэглэж” байгаагаа мэдэгдсэнийг та тод санаж байгаа байх. Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд З.Мэндсайхан ажилласан байдаг.

Тэгвэл урд хөршид маань нэгэн сонирхолтой үйл явдал болсон байна: сүрэг хонь бүтэн 12 хоногийн турш цагийн зүүний дагуу зогсолтгүй тойргоор алхаж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд бүүм болж олон хүмүүсийн гайхширлыг төрүүлээд хэдэнтэй хонож байна. Тодруулбал, Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод арваннэгдүгээр сарын 4-нд уг бичлэгийг авсан юм. Хонины эзэн Миао гэх эмэгтэй хүртэл юу болоод байгааг ойлгоогүй байна. Эхэндээ цөөн хэдэн хонь байж байгаад бусад нь аажмаар тойрогт нэгдсэнийг Миао хэлсэн юм.

“CCTV”-ийн бичлэгээс харахад хэдэн зуун хонь тойрон эргэлдэж байжээ. Зарим нь тойргийн голд байж байгаад бусадтайгаа нэгдэж байна.

Миаогийн хонины хашаа нийт 34 байдаг ч 13 тоот хашааны хонин сүрэг л ингэж эргэлджээ.

Зарим амьтад зүг чигээ алдаад, доороо эргэлдэж эхэлдэг өвчин тусах нь бий. Листериоз нэртэй өвчин нь тархины нэг талыг үрэвсүүлдэг. Хонинууд яагаад ингэж эргэлдсэн нь тодорхойгүй байна.

тэгвэл нийгмийн сүлжээнд Монголчууд уг явдалыг: хонинууд Монголоос очсон 30,000 хонь байх боломжтой. тэд бэлчээрт эрх дураараа өглөөнөөс үдшийн бүрий хүртэл чөлөөтэй явдаг байдал алдагдаж уг үйл явдал болж байгаа хэмээн хэлэлцэх болжээ.