2023-01-27

Сосinа

Cocina

Екатрина буюу Ж.Өлзийжаргал: Хэдэн кг Гурил Будаа Хүнс Очоод Өгтөл Баян Тансаг айл ч байх шиг!

Төмс Зоригоо лайваараа олны анхаарлыг нэг хэсэг татаад авсан сэргэлэн бүсгүй бол Екатрина буюу Ж.Өлзийжаргал. Тэрбээр Екатрина бэлэн хувцасны дэлгүүрийг  амжилттай ажиллуулж яваа бизнесмен бүсгүй. Багаасаа хилийн чанадад наймаа хийж амьдралтай нүүр тулжээ. Багийн наймаачин байсан тэрээр 6-р ангид Орост очоод наймаа хийж байжээ. Ээж нь дээр үеийн Нарлаг Монголын наймаачин байсан ба багаас нь наймааны замд ээж нь хөтөлсөн гэдэг. Наймдугаар ангиасаа ээжийгээ байхгүйд үүрийн 04:00 цагт Москва ороод захуудаар цүнхээ заран наймаа хийдэг байсан гэнэ.

Тэрээр сайн үйлсийн аян хийхээр шийдэн эмзэг бүлгийн нийт 8-н айлыг сонгоод байсан юм.

Өөрийн цахим хуудсандаа: Шинийн 15ны билэгт сайн өдрийн мэнд. 8н хэцүүхэн олон хүүхэдтэй айлд 500к хүнс бас нүүрс түлээ авч өгье гадаа хүйтэн байна. байна хэмээн оруулсанд олон хүмүүс түүнээс тусламж хүсэн дм нь бараг гацсан гэдэг.

Гэвч сайн үйлсийн аян маань нүдээ олж чадаагүй гэнэ Учир нь: Баян, тансаг чинээлэг нэгэн хүртэл зовлон тоочин тусламж хүссэн захиа илгээсэн гэнэ: Хэдэн кг гурил будаа хүнсний төлөө худлаа ярьж зовлон тоочдог болимоор юм. Очоод өгтөл баян тансаг айл ч байх шиг….ичихдэггүймуу

2

3

4

5