2023-01-27

Сосinа

Cocina

Шотланд улсад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй зардаг боллоо

Шотланд улс 1707 он хүртэл Хойд Европ дахь тусгаар вант улс байгаад одоо Их Британи, Умард Ирландын вант улсын бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ  өөрсдийн гэсэн парламент, эрхзүйн тогтолцоо, төрийн сүмтэй байдаг гэдгээрээ ИБУИВУ-ыг бүрдүүлэгч бусад улс орнуудаас илүү автономит эрхтэй байдаг. Их Британийн арлын хойд хэсгийг эзлэн орших бөгөөд хуурай газраараа Англитай хиллэдэг байна тэгвэл уг улс:

Хуулиараа эмэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэглэлээ үнэгүй авах ёстой гэж заасан дэлхийн анхны орон боллоо.

Дэлхийн олон улс, оронд санхүүгийн чадамж муугаас шалтгаалан тодорхой бүлгийн иргэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чаддаггүй бөгөөд үүнээс үүдэж алс хэтдээ эрүүл мэндийн элдэв өвчлөлд өртсөөр байдаг билээ. Тэгвэл Шотланд улсын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авч эхэлжээ.

Парламентын гишүүн Моника Ленноны санаачилсан ариун цэврийн хэрэглэлийг Шотланд улс даяар үнэгүй болгох тухай хуулийн төслийг Парламентын гишүүд дэмжсэнээр уг хууль батлагдсан байна. Моника Леннон 2016 оноос хойш “Period Poverty”-ийг халах хөтөлбөрийг өнөөг хүртэл хэрэгжүүлсэн юм. 

“Period Poverty” нь сарын тэмдгийн үеэр шаардлагатай ариун цэврийн хэрэглэлийг худалдан авах чадваргүй, мөн санхүүгийн бололцоо тааруугаас үүдэж хямд төсөр, чанар муу бүтээгдэхүүн сонгож эрүүл мэндээрээ хохирох зэрэг охид, бүсгүйчүүдэд тулгардаг эдгээр асуудлуудыг арилгах зорилготой аж. 

Ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн болон коллежийн оюутнуудаас бүрдсэн 2000 гаруй Шотланд охидын дунд явуулсан судалгаагаар 4 хүн тутмын 1 нь биологийн хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авч чаддаггүй болох нь тогтоогдсон байна. 

Ялангуяа дэлхий даяар тархаад байгаа коронавирусний эдийн засагт авчирч буй нөлөөгөөр энэ явдал улам бүр даамжирч байгааг тодотгосон юм. Ийнхүү Шотланд улсын үйлчилгээний байгууллагууд, сургуулийн ариун цэврийн өрөө, эмийн сан, залуусын клуб зэрэг олон нийтийн газруудад сарын тэмдгийн хэрэглэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, эмэгтэйчүүдэд насан туршид нь ариун цэврийн хэрэглэлээр хангамж үзүүлэх болжээ.