2023-01-27

Сосinа

Cocina

Сугалаагаар 102 тэрбум ₮өгрөг хожсон Хятад Залуу Эхнэр Хүүхдээсээ Нуухаар шийджээ УЧИР нь:

Хятадын өмнөд нутагт амьдардаг нэгэн эрэгтэй 40 ширхэг сугалааны тасалбар /1ш сугалаа 80юан буюу 37.000₮/ авсан нь сугалааны хамгийн өндөр хонжвор болох 219 сая юань буюу 30 сая ам.долларыг хожсон юм гэсэн хэдий ч тэрээр эхнэр, хүүхдэдээ мэдэгдээгүй нь олон нийтэд ил болжээ.

Учир нь өөрийгөө бусдаас хамгаалахын тулд мөн хэт их мөнгө тэдний гэр бүлийг “залхуу болгох вий” гэдэгт санаа зовсон учраас энэ шийдвэрийг гаргаснаа тэрээр хонжвор авах үедээ хэлсэн байна.

Өөрийгөө “Ноён Ли” хэмээн танилцуулсан тэрбээр ийнхүү хонжвороо авахдаа Гуанси мужийн Наньнин дахь сугалааны газарт ганцаараа очоод зогсохгүй зураг авхуулах үедээ тод шар өнгөтэй хүүхэлдэйн дүрийн хувцас өмсөж царайгаа нууцалсан юм. Тэрээр 10-р сарын 21-нд мөнгө хожсон гэдгээ анх мэдээд шөнөжингөө унтаж чадаагүй гэнэ 22-ны үүрээр тэрээр Наннин руу галт тэргээр яван зочид буудалд байрласан байна. 24-нд Шагнал гардуулах ёслол болох байсанд Ли хоёр өдөр буудлаасаа хаашаа ч гараагүй гэнэ учир нь тэрээр тасалбараа алдчих вий хэмээн айсан гэнэ.

“Эхнэр хүүхэд маань үүнд хэт бардаж, цаашдаа хөдөлмөрлөхөөс залхуурах вий гэж болгоомжилсон учраас тэдэнд хэлэхгүй байхаар шийдсэн” хэмээн тэрбээр “Nanning Evening News”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сонирхуулахад, хожсон мөнгөнөөс нь татвар суутгасны дараа түүнд 171.6 сая юань үлдэх юм байна. Тэрбээр мөнгөнөөсөө 5 сая юанийг буяны үйлсэд хандивлахаар болж, харин үлдсэн мөнгөө юунд зарцуулахаа хараахан шийдээгүй байгаа гэнэ.

Ли аз гэдэгт ямагт итгэдэг учраас 10 гаруй жил тасралтгүй сугалаа авч азаа үзэж байгаа хэмээн ярьсан байна. Тасалбар худалдаж аваад 4-5 жил хожоогүй тул тактикаа өөрчлөхөөр шийдэн. Өөрт таалагдсан тооны багцыг сонгож, тасалбар худалдаж авах бүртээ тухайн тоогоо авдаг байв. Үлдсэн 5 гаруй жил нэг ижил тооны сугалаагаа шантралгүй авсны эцэст ийн хожсон байна.

Түүний 100 тэрбум төгрөг хожсон сугалааг доорх зургаас хараарай.