2023-01-27

Сосinа

Cocina

Монголчууд бол дэлхийн хамгийн шилдэг үндэстэн ГЭТЭЛ:

Дэлхийн түүхийг бичиглэсэн их хаадын цаг үеэс хойш бид юу хийж гийгүүлсэн бэ?

Дээд тэнгэрээс заяатай, эзэн Чингисийн удам гэж цээжээ дэлдсээр байгаад өнөөх бахархам түүх маань ярихаас ч ичмээр зүйл болж хувирсныг хараад харамсах юм. 18-р зууны үед бидний өвөг дээдсийн бүтээсэн бүхэн яах аргагүй дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзлэх учиртай. Чухам Монголчууд л Ази, Европыг холбосон худалдааны аюулгүй зам байгуулж, шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, техник, технологийн шийдлийг очсон газар бүртээ түгээж, өртөө улааны албыг санаачилсан гээд өнөөгийн даяаршлын эх үндсийг найман зууны тэртээ тавьжээ. Харин дэлхийн түүхийг бичсэн тэр цаг үеэс хойш бид юу хийж гийгүүлэв. Онцгойрч гайхуулах бүтээн байгуулалт хийж чадсан бил үү. Үнэнийг хэлэхэд тэр гээд нэрлэчих гавьяа даанч олдохгүй юм.

Одоо үед нэг бол том бизнес, эсвэл даргын албан тушаал ярьсан хүмүүс л тааралдах юм. Эсвэл нам, улс төр ярина. Тэгсэн хэрнээ том том юм ярьсан хүмүүс гэртээ зүсэм талхгүй сууж байхтай таарч л байсан” хэмээн таньдаг эгч маань халаглаж байв. Үнэхээр түүний хэлсэнчлэн бүгд дарга даамал болох сонирхолтой учраас энгийн хар бор ажил хийх хүн олддоггүй. Харин энэ орон зайг нь хятад, вьетнамчууд нөхөх болов. Харийнхнаар ажлаа хийлгэдэг бид тийм баян улс юм уу? 

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20