2022-09-24

Монголдоо

Зөвхөн танд зориулав

1909-1911 оны МОНГОЛЫН ТҮҮХЭН ЗУРГУУД

Хадны зургууд бол Монголын дэлхийд гайхуулдаг соёлын нэг. Хамгийн анхны зураг Өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс лавтайяа 40 000-10 000 жилийн тэртээгээс өөрийн харсан үзсэн зүйлээ дүрслэн зурж эхэлжээ.

Өнөөдөр манай  хамгийн эртний хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйн зураг боловч, түүнээс ч олон жилийн өмнө уран зураг зурсаар байсны баталгаа нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант хайрхан, Номгон сумын нутаг дахь Далан харын уулын хадны зургууд юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант хайрханы хадны зураг, Далан хар уулын хадны зургууд 100 000-40 000 жилийн өмнө зурагдсан байх магадлалтай. Тиймээс бид Монгол нутаг дахь хамгийн эртний уран зураг, оюуны соёлын анхны эх сурвалж гэж үнэлж байгаа юм.

Францын судлаач Бүиан Де Лакостийн дуранд буусан 1909-1911 оны МОНГОЛЧУУД. Францын зүүн өмнөд хэсэгт байрлах Монтелимар тосгоны нэгэн протестант шашинтай язгууртан гэр бүлд мэндэлсэн Хэнри Бүиан нэрт шинжлэх ухааны судлаач, зураач, уулчин төдийгүй офицер, тамирчин гээд гарын арван хуруунд багтахгүй олон цол хэргэмтэй эрхэм байжээ.

Тэр Увс нуурын хаалттай ай сав, Сэлэнгэ мөрний өндөрлөг ай сав газар, Ениссэйн өндөрлөг сав газрын эрэл хайгуулын судалгаа, газар зүйн цэгийг судлах зорилгоор 1909 онд Монгол орныг зорин ирсэн байна.

Тэр хоёр жилийг Монголд өнгөрүүлсэн бөгөөд тус аяллынхаа тухай “Эртний Монголчууд ба Туркчуудийн газар нутгаар” нэртэй ном бичсэн байдаг. Хенри Бүйаны сонирхол бол Алс Дорнодод, Европын орнууд, Орос, Япон, аль альныг  татан оролцуулах болёон нь  1845 оны эхээр эхэлсэн чиг хандлага, империалист зорилт төдийгүй жинхэнэ түүх, соёлын зорилготой холбогдож болох юм. Стратегийн болон арилжааны шалтгааны улмаас Европын орнууд зүүн бүс, Төв Ази, Туркестан, Манжууртай байгалийн болон эрдэс баялаг, нутаг дэвсгэрийн төлөө тэмцэлдэж байлаа.

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30