2022-09-24

Монголдоо

Зөвхөн танд зориулав

1922 он: Монголын Хамгийн ӨНДӨР ХҮН

Монгол даяар алдаршсан П.Гонгор Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880-аад оны эхээр төржээ.

Эцэг Пүрэв нь дархан хүн байсан бөгөөд түүний  бүтээсэн бурхан одоо ч элбэг буй аж. Богд эзэн өндөр Гонгорыг сонирхон зарлиг дуудлага буулгаж улсын сангийн даамлаар буюу даргаар тохоон ажиллуулж байсан гэдэг.

П.Гонгор нь төрөлхийн өндөр том биетэй хүн байсан бөгөөд түүний өндөр нь 2 метр 36 см юм. Тэрбээр барилдах дуртай бөгөөд Даншиг наадмаас начин цол хүртэж байжээ. Түүнтэй холбоотой олон домог яриа бий. Нутгийн иргэдийн өгүүлэх дуртай нэгэн домгийг сийрүүлэв.

Монгол Даяар алдаршсан, өдгөө ч нэр нь цуурайтсаар байгаа өндөр Гонгорыг нэг удаа Америкийн худалдааны төлөөлөгч гэртээ урьж дайлж цайлжээ. Америк хүн өндөр Гонгорыг элдвээр зусардаж, манай пүүсээс дуртай цагтаа ирж хүссэн хэмжээгээрээ мөнгө авч хэрэглэж болно.

Бид танаас энэ насанд тань эргүүлж нэхэхгүй гэж. Өндөр Гонгор учрыг магадалж, тэгвэл хойд насандаа яах гэж асуутал, та их ухаантай хүн юм. Та хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй, тэр цагт эрдэнэт ясаа Америк улсад тушаавал бид бурхан адил тахиж, таны нэр алдрыг дэлхий даяар цуурайтуулна гэсэн байна.

Энэ үгийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын уур хилэн бадарч, ар халхын буян байхад хувхай ясаа худалдан идэх болоогүй,  манай нутгаас шалавхан зайлцгаа гээд ухасхийн босож америк төлөөлөгчийг унатал цохиод гарч явжээ. Хувхай ясыг минь алтанд барьцаалж авах гэлээ гэж их л сэжиглэн, уурлаж байсан гэдэг.

Өндөр Гонгор хожим нь өөрийн төрсөн нутаг Бага булагтаа очсон бөгөөд үймээний өмнөхөн 1931-1932 оны үед 49 насандаа таалал төгсчээ. 

Сайн ноён хан Т.Намнансүрэн ОХУ-д айлчлах үеэр Өндөр Гонгор бие хамгаалагчаар нь дагалдан явжээ

2