2022-08-03

Монголдоо

Зөвхөн танд зориулав

1920он: 100 Жилийн Өмнөх СЭЛФИ ЗУРАГ

Сүүлийн үед өөрийнхөө зургийг дарах буюу Сэлфи хийх нь урлагт болтлоо хөгжөөд байна. Өдөр тутмын амьдрал, ажил, гээд бүхий л цаг үед СЭЛФИ хийж түүнээсээ кайф авдаг гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл сэлфи буюу (өөрийн хөрөг) нь цоо шинэ зүйл биш ажээ.

Хүмүүс гэрэл зураг авч чаддаг болсноосоо хойш хүн төрөлхтөн үүнийг янз бүрээр хийж байсан байна.

Түүхэн дэх хамгийн анхны сэлфиг Роберт Корнелиус 1839 онд хийжээ. Филаделфид амьдардаг химич Корнелиус, гэрэл зургийн хорхойтон байсан гэнэ.

Гэрэл зурагчин Жозеф Байрон 1920 онд өөрийн хөргөө Нью Йоркод буулгажээ. Тэрээр Нью Йоркын хамгийн алдартай гэрэл зургийн студийг байгуулсан хүн юм.

2

3

4. Сэлфи хийдэг зургийн аппарат

Нэмэлт сонирхолтой мэдээ: Сүүлд зэрлэг амьтан хүртэл сэлфи хийдэг болов. Гэрэл зурагчнаас олзолсон камераар санамсаргүй өөрийн хөргийг буулгасан эмэгчин макака сармагчны сэлфи 2014 онд Интернэтээр тархсан.

Энэ сэлфиний оюуны өмчлөл дээр маргаан дэгдэж байсан ч Википедиа болон бусад интернэт ертөнц түүнийг камерны эзний өмч биш гэж үзсэн юм.