2022-08-03

Монголдоо

Зөвхөн танд зориулав

МОНГОЛЧУУДЫН аж амьдралд цөлжилт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан баримтат зураг (15+ фото)

Ургамлан бүрхэвчтэй газрын гадаргууны бүтэц өөрчлөгдөж, үржил шимгүй болохыг цөлжилт гэж тодорхойлжээ. Энэтхэг, Ойрхи Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг газруудад, үржил шим бүхий тариалан эрхлэхэд тохиромжтой, бүс нутгийн хөрс бороо үерийн устай цуг урсан алга болдог. 

Газрын гүний ус ууршин, эрдэс давс үлдсэнээс ургамал ургах боломжгүй болдог. Эдгээр хөрсний эвдрэл цөлжилтөд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ийм газарт тариалан эрхлэх боломжгүй.

Улмаар уур амьсгал нь өөрчлөгддөг. Газрын гадаргууны өөрчлөлтөөс үүссэн ургамлын бүрхэвчгүй болсон газар нутаг цөлийн уур амьсгалтай болдог болохыг  ажиглалтаар тогтоосон аж. Гэхдээ цөлийн уур амьсгал нь “цөл” гэдгээсээ бага зэрэг ялгаатай ойлголт гэж мэргэжилтнүүд хэлэх юм билээ.

Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гардаг байгалийн үзэгдэлүүдийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлах юм. Дэлхийн эх газрын 41 хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг.

Эдгээр нь доройтолд өртөмтгийд тооцогдоно. Амьдрал бэлэглэх эх газрын дээрх хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнээс нүүр буруулах магадлалтай. Энэ бол сэтгэл эмзэглүүлэх тоо баримтууд. Түүн дээр хүний хүчин зүйлийн улмаас нүүрлэх хор аюулыг тооцвол байгаль тийм сайхнаар хандахгүй байх магадлал өндөр байдаг бололтой.

Тэгвэл Солонгосын гэрэл зурагчин Ли Дэ Соны “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт цуврал нь Монголын уламжлалт нүүдэлчин соёл цөлжилтөөс үүдэн устан алга болох, цаашлаад түүхийн хуудаснаа шарлан үлдэх аюулын харанга дэлдэж буйг харуулсан байна. Тэрээр байгалийн тааламжит дүр төрхийг өнөөгийн цөлжиж буй бодит байдалтай харьцуулан авдгаараа онцлогтой.

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14