2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Монголын Сагсан бөмбөгийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр хэн хэн нэр дэвшиж байгаа талаар

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус өнөөдөр/2022.04.20/ болно. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг холбооноос энэ хурлыг зарласан бөгөөд 245 төлөөлөгч оролцохоор мэдүүлжээ. Энэхүү хурлаар холбооны шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчдийг сонгох учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуульд “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ганцаараа өрсөлдөж байгаа бол дэд ерөнхийлөгчийн зургаан суудлын төлөө арван нэр дэвшигч хүч буй.

Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо болон С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоод хамтран ажиллаж, бие биенээ дэмжин ажилладаг. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбоог олон улсад Монголыг төлөөлөх холбоо гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нөгөө талд Б.Тамир тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо хамтран ажилладаг гэдгийг “Дээд лиг”-ээс харж болно.