
Манай ах Шведэд амьдардаг юмаа. Бага хүүхэд нь 1 ой гарантай. Тэгсэн саяхан хүүхдээ цэцэрлэгт өгсөн чинь хүүхдийг нь тусгаарлаад хураагаад авцан гэнээ. Яасан гэхээр цэцэрлэгийн багш нь манай ахыг хүүхдээ хөх няц болтол нь зодсон гээд цагдаад өгсөн байгаамдаа. Хөх толботой Монголчуудаа гэж. Нэг инээдтэй ч гэмээр судалгаа байдаг. Юу вэ гэхээр Шведэд 1-рт хүүхэд, 2-рт эмэгтэйчүүд, 3-рт нохой муур, 4-рт эрчүүд ордог гэж.

Хөх толбо (англи Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:

1. Жирийн хөх толбо нь голцуу өгзөг, хуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг
2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно
3. Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.
Гарал: Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаардаггүй байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш бөгөөд хүч хэрэглэсний үр дагавар биш гэсэн утгаар төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.
More Stories
ШВЕДЭД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР “БОЛОХГҮЙ”, “ҮГҮЙ” гэж хэлж байгааг нь би 3 жил ажиллахдаа ер сонсоогүй Нэг өдөр манай нэг багш дэлгүүр…
Монгол Залуу Швед Улсын Төрийн Албанд Ажиллаж Байна
Швед Улс НАТО-д гишүүнээр элсэх Шийдвэрээ Гарган Олон Улсад Зарлалаа