2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Иргэд шатахууны үнэ 100₮ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагах байсанч зөвшөөрлөө авч чадаагүй тул түр хугацаагаар хойшилжээ

АИ92 шатхууны үнэ  өнөөдөр литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж 2390 төгрөг боллоо. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2022 он гарснаас хойш тасралтгүй өссөөр ирсэн юм.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад 2022 оны 03 дугаар сард нийлүүлэх Аи-92 автобензиний импортын хил үнэ өмнөх сараас 109 ам.доллараар нэмэгдэж 942 ам.доллар/тонн болсон ажээ. 

Ашигт малтмал газрын тосны газар: Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 232 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2021 оны 11 дүгээр сарын хуралдаанаар “Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтийг огцом хэлбэлзэлгүйгээр хийх, үе шаттайгаар зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн, холбогдох “Зөвлөмж”-ийг гаргасан.

Шатахууны үнэ сар болгон нэмэгдэж байгааг хэсэг иргэд, залуус эсэргүүцэн өнөөдөр Сүхбаатарын талбайд өөрсдийн дуу хоолойгоо төр засаг болон шатахуун импортлогч нарт хүргэхээр болжээ. 

16 цаг 40 минутын үед авсан мэдээллээр Сүхбаатарын талбайд жагсах зөвшөөрлөө холбогдох газраас авч чадаагүй тул түр хугацаагаар хойшилжээ.